Орос, Хятадын хил орчимд бар машин руу дайрчээ

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 26

Орос, Хятадын хил орчмын бүсэд төөрсөн бар араас нь хөөсөн автомашин руу дайрсан талаар “Амурын бар” төвөөс мэдээлжээ.

Төөрсөн барыг хүмүүс автомашинаар хөөсөн гэсэн мэдээлэл байгаа аж. Бар машин руу дайрч, хонхойлгосон байна. Мөн бар машинаас бууж ирсэн эмэгтэйн хөлийг гэмтээжээ.

Эцэст нь мэргэжилтнүүд барыг барьж авсан бөгөөд хэн ч гэмтээгүй гэж “Амурын бар” төвөөс мэдээлсэн байна.

Биеийн нийт урт нь 4 метр хүрдэг, жин нь 300 кг татдаг том биетэй бар гэгч амьтны хамгийн том биетэй нь Сибирийн бар аж. Бар нь дасан зохицох чадвар ихтэй тул Сибирийн тайгаас авахуулаад, өргөн тал, намаг балчигт хүртэл тархан амьдардаг. Үүний зэрэгцээ дэлхийд хамгийн их хүн амын нягтшилтай нутагт тархсан байдаг тул хүнтэй ихэд зөрчилдөн тэмцэлддэг байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top