Аи-92 бензинийг талоноор олгож байна

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 25

 

Шатахуун түгээх станцуудад Аи-92 бензин ховордож уржигдраас талоноор олгож эхэлжээ . Үүнээс үүдэн шатахуун түгээх станцуудад  урт дараалал үүсэн жолооч, зорчигчид  бухимдал ихтэй байна.  Энэ талаар албаны эх сурвалж шатахуун түгээх станцууд бензинээ татаж дуусаагүйгээс оочер үүсч байгаа, удахгүй худалдаа хэвийн байдалд орно гэж хэлсэн. Гэвч энэ нь газар дээрээ ийм биш байгаа юм. “Сод Монгол групп” л гэхэд гэрээтэй байгууллагууддаа талон олгож байгаа бөгөөд,  нэг удаагийн талонаа 50000  төгрөгийн хэмжээтэйгээр худалдаж байгаа юм байна. Мөн “Магнай трейд” Аи-92 бензинээ 1000-15000 төгрөгийн талонаар олгож байгаа аж. Талоныг худалдаа хөгжлийн банкиар дамжуулан “Магнай трейд”-ээс захиалан авч болох юм байна. Албаны хүмүүс  Аи-92 бензин долоон сарын эхний долоо хоногоос хэвийн байдалд орно гэж хэлжээ.

Д.Яруу 

Zindaa.mn Үндэсний Чөлөөт Мэдээллийн Портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top