УИХ-ын гишүүн С.Одонтуяа нар Өндөр насны тэтгэврийг дараалсан 5 жилийн дундаж цалингаас тогтоох хуулийн төсөл өргөн барьжээ.
Өнөөдөр манай улсад дунджаар 317 мянга орчим хүн өндөр насны тэтгэвэр авагч байдаг.
"2017 онд тэтгэврийн насыг нэмэгдүүлсэн, 2018 онд өндөр насны тэтгэвэр тогтоохдоо нийгмийн даатгалын шимтгэл тасралтгүй төлсөн 5 буюу 60 сарын дундаж цалингаар тогтоодог байсныг нэмэгдүүлж, 7 жил буюу 84 сар болгосон нь иргэдийн гар дээр ирэх тэтгэврийн дүнг багасаж байгаа юм" хэмээн УИХ-ын гишүүн С.Одонтуяа онцоллоо.
Иргэдэд олгож байгаа тэтгэвэр нь тухайн даатгуулагчийн шимтгэл төлж ажилласан хугацаа болон шимтгэл төлсөн дундаж цалин хөлснөөс шууд хамааралтайгаар бодогддог тул хугацааг багасгах ёстой гэж үзсэн байна.
Хуулийн төсөлд тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг даатгуулагчийн тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх аль дуртай, дараалсан 5 жилд төлсөн шимтгэлээс тооцож гаргасан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос бодож тодорхойлох зохицуулалтыг тусгажээ. Ингэснээр иргэдийн өндөр насны тэтгэврийн гар дээр авах мөнгөн дүн бодитоор нэмэгдэх бөгөөд иргэд өөрсдийн төлсөн нийгмийн даатгалын шимтгэлээс өндөр насны тэтгэврээ авч байгаа учир улсад төсөв, эдийн засгийн эрсдэл, хүндрэл учрахгүй гэж үзэж байгаа юм.
Сэтгэгдэл ( 43 )
Зөв шийдэл байна баярлалаа дэмжиэжбатална гэдэгт итгэлтэй бна
Яаралтай батлаад өгөөрэй
Яаралтай батлаад өгөөчээ...
7 жилээр тогтоолгоод 1 жил болж бна, хууль батлагдвал мань мэт нь яах юм болдоо,завсар нь хаягдсаар л үлдэх юм болуу бас...
Olgiarkhuud uursuduu zoriulaad bas khyyli batalchikhallaa.
Ер нь сайн дурын нийгэмийн даатгал төлж буй иргэдийг хэзээ хүссэн үедээ төр дээрэмдэх хууль гаргахаа зогсоох хэрэгтэй. Эхлээд 5 жил байсан бол 7 жил болгож сунгаж байгаа нь ямар ч барьцгүй болгож байна. Мөн тэтгэвэр тэтгэмжийн насыг нэмж байгаа нь зүйд нийцэхгүй асуудал юм. Манай улс хөгжилтэй оронг дагах арай болоогүй байх хүн амын наслалт хэд билээ. Ямар байдалд ард иргэдээ амьдруулаад байгаагаа мэдрэх нь чухал юм. Иймд энэ тэтгэврийн хууль бол арай ард иргэдэд хүндээр тусаж байна шүү дээ!
Албан газартаа биеэр ажилласан хүмүүст бодох аргачлалыг өндөр тооцоод зүгээр ажиллаагүй байж өндөр төлсөн хүмүүсийг өөрөөр тооцох ёстой шүү.
Дараалсан 5 жилийг дэмжиж бна.
Дараалсан 10 жил болгох нь зөв
Дандаа нэг хогийн юм санаачилж яаж Засагт хүндрэл гаргах вэ гэж л улайрах улс юмаа энэ АН-ы луйварчид
арай оор асуудал барьж авазгуй дээ ингэж хоосон пиар хэрэг байна уухайран цаг хугацаа
Маш зөв дэмжиж байна.
Тэтгэвэр тогтоохдоо дараалсан 5жил байхад болно.Тэтгэврийн насыг наашлуулах, үр хүүхдэд ни2тодорхой хугацаатай өвлүүлэх хэрэгтэй.1-рт Монгол хүн тэтгэврээ аваагүй бурхан болох ни элбэг нэн ялангуяа эрэгтэйчүүд\n2-рт Тэтгэвэр маш цөөхөн жил аваад бурхан болдог тиймээс 10 жил ч юмуу үр хүүхдүүдэд ни олгож байх.\n3-рт Тэтгэврийн насыг 50,55болгох.Ядаж залуучуудад ажлын байр ни хэрэгтэй шүү дээ
Saihan huili garah n demjij bna....Tur arai hatuurhaad bsan yim as
Тийм шүү зөв дэмжиж ба
Маш зөв төсөл оруулсанд талархая. харин 7 жил гэдгийг тэр гөлийсөн Чинзориг л болгосон юм шүү дээ ... Тэтгэврийн хэмжээг 500000 болгох нь чухал байна. Арай хэт догуур болж байна.
зөв ш дээ үүнийгээ л дэмжээд өгөөч бидэнд их тус болно доо\n
Маш зөв
Маш зөв.Дэмжиж байна.Уг хуулиа яаралтай батлуулаарай.Амжилт хүсье!!!!
odoo xamgiin anxaarax zvil bol zaawal 4 xvvxedtei gexgvi 50 nas xvrsen bol xuwiin baiguullaha bainaa ulsiin baiguullaga bna ylgaj salgaj vzexgvigeee tetgeriig ni emwgtei 50 nastai eregtei ni 55 ymuu tetgewert gargax xeregtei shvv ajilsan jil 15 jil ymuu bolgowol ix xeregtei dee
Тэтгэвэр үнэндээ бага тогтоож байгаа шүү дээ.5 жилээр нь хуучин хэвээр нь тогтоох нь зөв.\nГэхдээ арай дэндүү бага ядаж 500”000-800”000 болгомоор юм... баярллаа амжилт.
tetgever oldohgui humuus yah uu.
Зөв асуудал хөндсөн байна\nОлон жил НДШ төлснийх тэтгэврийн хэдхэн жил хангалттай тэтгэврээ авах нь зүйтэй
Дэмжиж байна
7 жилийн дунджаар тэтгэврээ тогтоолгосон хэчнээн хүн байгааг судалж үзсэн үү. 84 сарын дунджаар тэтгэврээ тогтоолгосон иргэдийн тэтгэврийг 5 жилийн дунджаар бодож нөхөн олгох асуудлыг тусгаач хуулийн цоорхойд хэсэг хүмүүс хохироод үлдэх ёстой юу?
7 жил йн дунджаар тогтоолгосон хүмүүс өршөөлд хамрагдах уу?
Маш зөв
Тэтгэвэр үнэндээ бага тогтож байгаа шүү дээ.5 жилээр нь хуучин хэвээр нь тогтоох нь зөв.
Yaag zov.urd n iim l bsan.suuld 7 bolgoson bsan.Mash zov sanal bn.Demjjeeeei nohduudee.Ard tumnee bodloroi doo
Давхар тэтгэвэрийн насыг наашлуулах саналыг тавиачээ.эр-55 эм -50
Угаасаа л 5 жил байсанш дээ,Чинзориг гэж гөлөг л 7 болгочихсон
6 жилийн дундажаар тогтоолгосон иргэдээ бас эргэж хармаар байна харьцангуй бага гарсан шүү
Ягз өв насаараа төлсөн мөнгөө авч чадахгүй тэтгэвэрийн тогтолцоо арай л биш
Мааш зөв шүү дэмжиж бна 5 жилийг
demjij bna
Маш зөв. Насаараа зүтгэж зүтгэчээд бага ттгээр авч бга тогтолцоог өөрчлөх хэрэгтэй. Амжилт хүсье.
Дэмжиж байна. Ажлын нөхцөл, ачаалал, нийгмийн стрeсээс үүдэлтэй дундаж наслалт бага байгаа энэ нөхцөлд тэтгэвэрт гарах насыг бас наашлуулах байна.
Дэмжиж байна. Ажлын нөхцөл, ачаалал, нийгмийн стрeсээс үүдэлтэй дундаж наслалт бага байгаа энэ нөхцөлд тэтгэвэрт гарах насыг бас наашлуулах байна.
ТИЙМ ШҮҮ. МИНИЙ ХУВЬД АВАХ ТЭТГЭВРЭЭ ТООЦООЛСОН ЧИНЬ БҮРЭН ТЭТГЭВРИЙН ДООД ХЭМЖЭЭ 350 ЮМ БИЛЭЭ. УГ НЬ 3 ЖИЛ ДАРААЛААД ГАЙГҮЙ ЦАЛИНТАЙ ГАЗАРТ АИЖЛЛАСАН. БУСАД ҮЕД НЬ САЙН ДУРААР ТӨЛЖ БАЙСАН. НИЙТ ндш ТӨЛСӨН ХУГАЦАА 22 ЖИЛ. ГЭТЭЛ 10 ЖИЛ АРАЙХИЖ НД ТӨЛСӨН, ЗАРИМ НЬ БАРАГ ТӨЛӨӨ Ч ҮГҮЙ ХУУЛИЙН БУЯНААР 10-ААД ЖИЛ НӨХӨН ТООЦУУЛСАН ХҮМҮҮС БАЙГАА. ИЙМ ХҮМҮҮС ХУВЬ ТЭНЦҮҮЛСЭН ТЭТГЭВРИЙН ДООД ХЭМЖЭЭ 300-Г АВНА. БИ БАРАГ ЯЛГАА Ч ҮГҮЙ 50 МЯНГЫН Л ЗӨРӨӨ. дАХИАД ХЭДЭН ЖИЛ ТӨЛӨӨД Ч ЯЛГААГҮЙ, ҮСРЭЭД НЭГ 20, 30 МЯНГА НЭМЭГДЭНЭ. ТЭГЭХЛЭЭР БИ ОДООНООС ЭХЛЭЭД САЙН ДУРЫН ДААТГАЛ ТӨЛӨХГҮЙ.
Маш зөв санал байна .дэмжиж байна.олон жил хөдөлмөрлөөд нийгмийн шилжилтийн золиос болж маш бага тэтгэвэрээр амьдарч байгаа хүмүүс ихэнх хувийг эзэлж байна.
дундаж нь яахвэ? гол нас байсан шдээ зарим нь тэтгэвэртээ орж чадахгүй бурхан болчихож байна хөөрхий ,тэтгэвэртээ орж гэмээнэ 1 ,2 жил болоод явчихаж байнадаа тэтгэврийн насыг наашлуулах шаардлага үнэхээр байна
Зөв шүү, дэмжиж бна. Тэтгэврийн реформ хийнэ л гээд бгаа, надад нэг санал бнаа. Сайн дураараа төлж бгаа, ААН-д ажиллаж бгаа хүмүүсийн тэтгэврийг ялгаатай тогтоодог болмоор бна. Би насаараа компанид ажиллаж өөрөө болон компани маань НДШ давхар төлж, сайн дураар төлж байгаа хүнээс 2дахин илүү төлж байж ижилхэн тэтгэвэр тогтоолгож байгаа нь үнэхээр шударга бус бна. Бараг ажил хийгээгүй хүн сүүлийн 5жил өндрөөр төлж 30-аад жил тасралтгүй ажил хийж шимтгэл төлсөн надаас илүү тогтоолгож бна ш дээ, дээрээс нь ковидын хөл хорионоос болж цалингийн хэмжээ сүүлийн 6 сар буурлаа
7×10$=70$ 70$÷7=10$\n5×10$ 2×5$=60$ 60$÷7=8,6$\n5×10$ 2×15$=80$ 80$÷7=11,4$\n5×10$=50$ 50$÷5=10$\n3×10$ 2×5$=40$ 40$÷5=8$\n3×10$ 2×15$=60$ 60$÷5=12$\n5 болон 7 жилийн өгсөж уруудах болон тогтмол цалинтай тэтгэвэр тогтоох асуудал нь чухал биш гол асуудал нь тэтгэвэр авах насыг наашлуулах нь л илүү өгөөжтэй. Энэ бараг хэрэггүй хууль санаачилсан юм биш үү?