Малын гаралтай өөх тос, маргарин, наранцэцгийн тос, маслыг хоол хүнсэндээ аль болох бага хэрэглэх хэрэгтэй. Эдгээр нь ханасан өөх тос ихээр агуулдаг. Харин олив, самрын тос, загасны махыг түлхүү ашиглаарай. Цагаан гурил, цагаан будаа, цагаан гурилаар хийсэн нарийн боов болон элсэн чихэр нь хэт таргалуулахаас гадна эмэгтэй хүний дааврын үйл ажиллагаанд нөлөөлж, хөхөнд өөрчлөлт оруулдаг байна. Үүний оронд хөх тарианы гурилаар хийсэн бүтээгдэхүүнийг илүүд үзээрэй. Жимс ногоо, дүпү, шар буурцгийн гаралтай хоол хүнс хөхний хорт хавдраас сэргийлдэг байна. Хүнсний бүтээгдэхүүнийхээ орц найрлагыг харж өнгө, амт, үнэр оруулах химийн бодис оруулсан эсэхийг шалгах хэрэгтэй. Химийн гаралтай бодис агуулсан хүнсний бүтээгдэхүүн хорт хавдар үүсэх таатай нөхцлийг бий болгодог.
Эх сурвалж: Амралтын шуудан
Сэтгэгдэл ( 0 )