40000 төгрөгөнд авах бензинийг 20000 төгрөгийн хахуулаар худалдаж байна

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 25

 

Шатахуун түгээх станцуудад Аи-92 бензин ховордсоноос болж нийслэлийн хэмжээнд бензин олдохгүй гачлантай зэрэгцэн жолооч нарын бухимдал дээд зэрэгтээ хүрээд байна. Бензиний эрэл хайгуул хийж байгаа жолооч нар энд тэндхийн ШТС-уудаар дугаарлах боллоо.  ШТС-ууд талоноор олгож байгаа гэсэн хэдий ч  зарим нэг бензин колонкуудад  огт  үйлчлэхгүй байгаа бололтой. Нарны зам дагуу байрлах “Магнай трейд” шатахуун түгээх станцын бензин түгээгч 60000 төгрөг аваад 40000-д нь Аи-92 бензин шахан өөрийнхөө халаасыг зузаатгаж байна.  Үүнийгээ  түгээгч нь дарга явуулсан гэж тайлбарлах ажээ. Тус колонкийн дарга нь түгээгч рүүгээ утас цохин  талонгүй бензин олгох машинуудын номерыг дэс дарааллуулан өгсөн байна. Үүнээс харахад Аи-92 бензин ховордож байгаа нэрийн дор хэн нэгэн дарга, бензин түгээгч нар халаасаа овоо зузаатгаж байгаа бололтой.

Д.Яруу 

Zindaa.mn Үндэсний Чөлөөт Мэдээллийн Дортал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top