Хятадад хүчтэй салхины улмаас 11 хүн амиа алджээ

2021 оны 05 сарын 01

Хятадын зүүн хэсгийн Жянсу мужийн нутгаар хүчтэй салхи болж, 11 хүн амиа алджээ.

Наньтун хотын захиргаанаас мэдээлснээр шуурганы үеэр 100 гаруй хүн гэмтэж бэртсэн байна. Тус хотод мөндөр, аадар бороо оржээ. Хар салхины үеэр гэмтэж бэртсэн хүмүүст эмнэлгийн тусламж үзүүлсэн байна.

Хар салхины үеэр 1-3 см-ийн диаметртэй мөндөр оржээ. Салхины хурд 45 м/с хүрсэн байна.

Хүчтэй салхины улмаас 3050 хүнийг яаралтай нүүлгэн шилжүүлжээ. Нүүлгэн шилжүүлэх ажил үргэлжлэх аж.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top