Наян нас хүрсэн өвгөн 45 настай хүүгийн хамт буйдан дээр сууж байтал гэнэт цонхон дээр нь нэгэн хэрээ ирж суулаа.
-Энэ юу вэ? гэж аав нь хүүгээсээ асуухад
-Хэрээ гэдэг юм гэж хүү хэллээ. Хэсэг хугацааны дараа эцэг нь хүүгээсээ хоёр дахь удаагаа "Энэ юу вэ?" гэхэд хүү нь,
-Аав аа, энийг хэрээ гэдэг юм гэж би танд хэлсэн шүү дээ гэв. Өвгөн гурав дахь удаагаа "Энэ юу вэ?" гэж асуув. Энэ үед хүү нь "Үүнийг хэрээ,...хэрээ гэдэг юм" хэмээн дуугаа өндөрсгөхөд түвэгшээсэн өнгө түүний дуунд илт мэдрэгдэж байлаа. Жаахан байзнаад аав нь "Энэ юу вэ?" хэмээн дөрөв дэх удаагаа асуултаа давтлаа. Энэ удаа хүү нь,
-Би танд олон удаа үүнийг хэрээ гэдэг юм гэж хэлээд байхад та ойлгохгүй яагаад нэг асуултыг дахин дахин асуугаад байгаа юм бэ? хэмээн эцэг рүүгээ хашхирлаа. Эцэг нь өрөө рүүгээ ороод буцаж ирэхдээ хүүгээ төрснөөс хойш хөтөлж байсан өдрийн тэмдэглэлээ барьсан байлаа. Тэгээд нэг хуудсыг нь хүүгээ уншихыг хүсэв. Уг өдрийн тэмдэглэлд дараах зүйл бичээтэй байлаа.
"Өнөөдөр гурван настай хүү минь буйдан дээр надтай зэрэгцэн сууж байтал манай цонхон дээр нэгэн хэрээ ирж суулаа. Хүү минь 23 удаа "Энэ юу вэ?" хэмээн асуух бүрт нь би түүнд 23 удаа "Үүнийг хэрээ гэдэг юм" гэж хариулав. Хүү минь нэгэн ижил асуултыг 23 удаа асуух бүрт нь би хүүгээ энхрийлэн харж, гэнэн хонгор үрээ түвэгшээлгүйгээр хариулж, хайр энхрийлэл харин ч улам ихээр ундарч байлаа" гэсэн байв.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )