Олон Улсын Парламентын Холбооны ээлжит 142 дугаар Ассамблейн бэлтгэл ажлын хүрээнд зохион байгуулагдаж буй цахим хуралдаан 3 дахь өдрөө үргэлжилж байна. Монгол Улсын Их Хурлын гишүүд уг цахим хуралдаанд оролцож буй бөгөөд /2021.04.29/-ны хуралдаанд УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг оролцжээ.
УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг “Цар тахал дэлхий дахины тэгш бус байдалд хэрхэн нөлөөлж байна вэ?” сэдэвт илтгэлийг тавилаа. Тэрбээр илтгэлдээ цар тахал дэлхий дахины тэгш бус байдлыг гүнзгийрүүлж байгааг онцлов. Үүнд, ажлын байрны тэгш бус байдал, цахим хуваагдалт, вакцинжуулалт, цар тахлын сөрөг нөлөө эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтэд хүндээр нөлөөлж байгаа зэргийг онцлов.
Нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээ, нийгмийн хамгаалал, зохистой цалин хөлс, татварын шударга тогтолцоо зэрэг бодлогуудыг хэрэгжүүлж чадаагүй улс орнууд Ковид-19 цар тахлын нөлөөнд хамгийн их нэрвэгдэж байна. Тийм ч учраас улс орнуудын төр, засаг цар тахлаас сургамж авч, шударга тогтолцоо, хүнлэг нийгмийг бий болгож, сайн сайхан маргаашийг бүтээх ёстой хэмээн тэрээр онцлов.
Сэтгэгдэл ( 2 )
Дэнжийн1000-ын хог хүүхэн
Эмэгтэй гишүүдээ гэр бүлийн хүчирхийлэл өсөөд бгаа дээр нийлээд дуграач эхнэр хүүхдээ зэрэмдэглэж дууслаа архичин эрчүүд чинь