Ж.Ганбаатар: Харилцах дансны үлдэгдэлд хүү тооцдог тогтолцоог хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй

2021 оны 05 сарын 05

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр /2021.05.05/ Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төсөлд “иргэн, хуулийн этгээдийн банкин дахь харилцах дансны үлдэгдэлд хүү тооцохгүй” байх зохицуулалт тусгагдсанд УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатарын зүгээс шүүмжлэлтэй хандаж, харилцах дансны тодорхой хэмжээний үлдэгдэлд нь хүү тооцох талаар санал гаргасныг гишүүд дэмжлээ.

Тэрбээр "Бүх хүн улстөрч болж ярьдаг боллоо. Хүн хөдөлмөр хийх сонирхолтой байх ёстой. Харилцах дансны үлдэгдэлд хүү тооцох хэрэгтэй. 100-200 сая төгрөг хүртэлхийг зөвшөөрвөл ЖДҮ эрхлэгчдийг дэмжсэн шийдвэр болно. Хүнд цаг үеийг туулж яваа хувийн хэвшил, бизнес эрхлэгчид, иргэдийнхээ санхүүгийн байдалд хүндрэл учруулах хуулийн өөрчлөлтийг бид хийх учиргүй, эсрэгээрээ тэдэнд дэмжлэг болох зохицуулалтыг оруулахын төлөө байх ёстой. Ялангуяа жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч нар өдөр тутмын үйл ажиллагааны зардлаасаа илүүчилж, хугацаатай хадгаламжид мөнгөө байршуулдаг жишиг бараг байхгүй. Иймээс харилцах дандсандаа мөнгөө байршуулаад, түүндээ хүү тооцуулаад явдаг хуучин тогтолцоог хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй" гэсн байр суурь илэрхийлэв.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бат(202.9.46.188) 2021 оны 05 сарын 06

Энэ зөв шүү би настай хүн дансандаа хэдэн төгрөг байнга байлгадаг нэг ч төрөгний хүү тооцдоггүй

0  |  0
Зочин(192.82.72.153) 2021 оны 05 сарын 06

Зөв. Санал нэг,дэмжиж байна.

1  |  0
Zochin(192.82.70.253) 2021 оны 05 сарын 06

Zuv sh dee

3  |  0
Top