Булган аймаг сүүлийн өдрүүдэд ковидын тархалт нэмэгдэж байгаа юм. Тэгвэл ковид нэмэгдэж байгаа нь УИХ-ын Ж.Бат-Эрдэнэтэй холбоотой гэх яриа чих дэлсэж байна. Учир нь тэрбээр хатуу хөл хорионы дэглэм зөрчиж, Булган аймагт очиж, уулзалт зохион байгуулсан бололтой. Дөрөвдүгээр сарын 29-нд Улаанбаатар хотоос Булган аймгийн чиглэлд зорчсон байна. Ингээд дөрөвдүгээр сарын 30-ны 01:30 цагт Булган аймгийн постоор нэвтэрч, Хутаг-Өндөр сум руу явсан аж. Ингэхдээ аймаг, сумын Онцгой комисст мэдэгдээгүй гэнэ. Харин эргүүлд гарч байгаа алба хаагчдад “Албан томилолтоор явж байна. Хаврын тариалалтын цаг эхэлж байгаа учир хүмүүстэй уулзана” гэж хэлжээ.
Энэ талаар Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ “УИХ-ын гишүүн Бат-Эрдэнэ Булган аймагт ирж, тусгаарлалтын дүрэм зөрчсөн нь үнэн. Бат-Эрдэнэ гишүүн дөрөвдүгээр сарын 29-30-нд шилжих шөнө Баяннуурын постоор нэвтэрч, Хутаг-Өндөр сумын чиглэлд явсан байна лээ. Энэ талаар надад болон аймгийн Онцгой комисст мэдэгдээгүй. Өөрөөр хэлбэл, аймгийн Онцгой комиссоос зөвшөөрөл аваагүй гэсэн үг. Хутаг-Өндөр суманд нэг хоноод, тавдугаар сарын 1-нд аймгийн төвд ирсэн гэсэн. Голомттой бүс нутгаас ирж байгаа иргэдийг долоо хоног гэрт нь тусгаарлаж байгаа. Мөн хүндэтгэн үзэх дөрвөн шалтгаантай иргэдийг л аймгаас оруулж, гаргаж байгаа. Гэтэл Бат-Эрдэнэ гишүүн энэ бүгдийг зөрчиж, ногоон бүс нутгаар чөлөөтэй зорчсон байна. Эрүүл мэндийн төвөөс тандалт судалгаа авч, шинжилгээнд хамруулах гэсэн боловч утсаа авахгүй байгаа” гэж тайлбар өгчээ.
Эрүүл мэндийн яамны өчигдрийн мэдээллээр Булган аймагт коронавирусний халдвар авсан нэг иргэн бүртгэгдсэн гэдгийг мэдээлсэн. Тухайн иргэн УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн туслах, жолооч нар халдвар илэрсэн иргэний ойрын хавьтал болсон байж болзошгүй аж. Үүнтэй холбоотойгоор жолоочоос нь пи си ар шинжилгээ авсан талаар эх сурвалж мэдээлэв. Энэ талаар Булган аймгийн Эрүүл мэндийн төвийн дарга С.Нарантуяагаас тодруулахад “Нэгдсэн эмнэлгийн эмчээс халдвар илэрсэн. PCR шинжилгээгээр хариу нь баталгаажсан. Үүнтэй холбоотойгоор бид хариу арга хэмжээг авч ажиллаж байна. Халдвар илэрсэн эмчийн ойрын хавьтлын хүмүүсээс шинжилгээ авч, тандалт судалгааны ажил үргэлжилж байгаа. Ж.Бат-Эрдэнэ гишүүний туслахаас шинжилгээ авч, тусгаарлаагүй байна” гэдэг хариулт өглөө.
Б.ЦАС
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 6 )
Коммунист ёс суртахуун нэг иймэрхүү хулгайч шинж төлөвтэй байдаг.
УИХ - ын гишүүд чинь юу ч хийх эрхтэй, хэн намайг хэлж нохойг хэн саах вэ гэсэн хүмүүс шүү дээ. Тэгээд ч хуул гээч тэдэнд падгүй.
сахаланцарыг нь шатаа хахаха
Сахалыг баривчил!!
Бууд шатаа
ЗОЛБИН ЖОЛООЧ ЭНЭ ТЭР ГЭЭД БАЙСАН ЯҮЛБИН ГИШҮҮН ГЭХ ҮҮ ... ДЭЛГЭРСАЙХАН АА\n