Нэгэн үе Монголын ард түмнээ хослон дуулахын ерөөлөөр уярааж явсан дуучин Эрхэмбаяр, Сарантуяа нар өрх тусгаарлаад удаж байгаа. Тэд хамтдаа Орифлеймийн бизнест тун амжилттай ажиллаж байсан ч үл ойлгогдох шалтгаанаар хоёр тийш болжээ. Харин Эрхэмбаяр начин эхнэрээсээ салан шинэхэн эхнэртэй болсонд нутгийн ахан дүүс нь нэлээн дургүйхан байдаг аж. Учир нь Сарантуяа дуучин ээлжит амрагийг нь бодвол алаг нүд, сайхан хоолой, цэвэрхэн царайгаараа хол давсан Монголын сайхан бүсгүйчүүдийн нэг. Авааль эхнэрт нь амрагаа алдчих болов уу гэсэн айдастай явах болсон шинэхэн эхнэр нь нь өөрсдийнхөө тухай сайн сайхан бүхнийг сонин хэвлэлээр бичүүлэн сайхан гэр бүл болсноо зарладаг байна. Эрхэм дуучин маань өөрийнх нь хийсэн сонголтонд нь нутгийн олон нь дургүй байдагт уу, эсвэл үл ялигхан асуудлыг шийдэж чадалгүй сайхан гэргийгээсээ салсандаа юу сүүлийн үед цаанаа л нэг гунигтай, дүнсгэр явах болжээ.
Д.Яруу
Zindaa.mn Үндэсний Чөлөөт Мэдээллийн Портал
Сэтгэгдэл ( 0 )