УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.05.13/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
Хуралдаанаар УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин нарын долоон гишүүний өргөн барьсан Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Шүүхийн шийдвэр хамаагүй. Та нар энэ арилжааны банкуудад хэчнээн тэрбум төгрөг өгөөд алдчихаад байгаа юм. Нийт хэдэн тэрбум төгрөг байна, тоог хэл. Одоо аж ахуйн нэгж, иргэдийг татвараар дарамталж унагаадаг биш, тогтолцоогоо шинэчлэх тал дээр ажиллах нь зөв. Би бол Капитал банкнаас 300-аад тэрбум төгрөгийн авлага байгаа л гэж харж байна" гэв.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа "Банкнаас үүссэн алдагдал 104 тэрбум төгрөг. Энэ бол "Капитал" банктай холбоотой алдагдал үүссэн байна. Шүүхийн байгууллагаас нэлээн ажил хийгдсэн. Өнөөдрийн байдлаар 1.5 тэрбум төгрөгийн авлага барагдуулсан. Одоо 102.5 тэрбум төгрөгийн авлагатай байна" гэх тайлбарыг өглөө.
Сэтгэгдэл ( 1 )
Энэ нэг сайд авгай гарсанаас хойш хөгшжүүлиин тэтгэвэрииг нэмсэнгүй иим их мөнгө орж ирэх юм бол тэтгэвэр нэмэх хэрэгтэй шүүдээ