Н.Учрал: Сонгуулийн өмнө Нийгмийн даатгалын сангаар шоу хийдгээ боль

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 05 сарын 13

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.05.13/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.  

Хуралдаанаар УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин нарын долоон гишүүний өргөн барьсан Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлж байна. 

Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Учрал "Өнөөдрийн хуулийг зарчмын хувьд дэмжиж байна. Косметик хагалгаа хийх нь зохимжгүй. Засгийн газар нь Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмнэ гээд оруулаад ирдэг. Гишүүд нь бууруулна гээд хууль санаачилдаг. Тэтгэврийн насын наашлуулдаг, цаашлуулдаг. Сонгууль болгоны өмнө Нийгмийн даатгалын сангаар оролдож, шоу хийдэг байдлаа болих хэрэгтэй" хэмээн байр сууриа илэрхийлэв.

Харин УИХ-ын гишүүн Т.Доржханд "Халдварын хүндрэлийн үед Нийгмийн даатгалын шимтгэл, ачааллыг бууруулах нь зүйтэй. Нийгмийн даатгал, тэтгэврийнхээ шинэчлэлийг хийж байгаа бол Засгийн газар яаралтай оруулж ирэх хэрэгтэй байна. Энэ хоёр хувийг хуримтлалын санд оруулах боломж байна, энэ асуудлаа уялдуулах шаардлагатай байна" гэж ярилаа. 

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.179.21.214) 2021 оны 05 сарын 16

ажилласан жилээр тэтгэвэрт гардаг болгох хэрэгтэй. тэтгэвэрийг гэр бүлд нь өвөлүүлдэг болгох , эмэгтэй 50 эргэтэй 55 настай 30 жил ажилласан бол тэтгэвэрт гаргах гэх мэт шинэчилэлт хиймээр байна. мөн сүүлийн 7 жилийн 5 жил болгох хэрэгтэй байна. хув\n

1  |  0
зочин(202.179.21.214) 2021 оны 05 сарын 16

зарчмын хувьд нийгмийн даатгалын шимтгэлийн хувь нэмдэг асуудал бол буруу. Бид насаараа шимтгэл төлсөн хүмүүс яагаад насаараа хувийн малаа хариулаад улсад нэг ч төгрөгийн татвар, шимтгэл төлөөгүй малчин хүмүүсийн нийгмийн баталгааг хангахын төлөө илүү төлөх ёстой гэж, яагаад улсад нэг ч жил ажил хийж үзээгүй эхнэр эсвэл нөхрөөрөө тэжээлгэсэн хүмүүсийн нийгмийн баталгааг хангах гэж илүү төлөх ёстой гэж. Яагаад төрийн мөнгийн завшсан этгээдүүдийн мөнгийг бид илүү төлөх ёстой гэж. Бид насаараа 30 жилээс дээш хөдөлмөрлөж байж арай гэж 55 настай тэтгэвэрт гарна . насыг эмэгтэй 50 эрэгтэй 55 болго

1  |  1
zochin(73.111.180.213) 2021 оны 05 сарын 14

bue sain bodooroi

0  |  0
Sainaa(139.5.216.218) 2021 оны 05 сарын 14

pohahaha. ooroo songuuliinhaa ueer bituu shaadiim baij shaadag sda ve. zovhon temon yarih yostoi yum uu?

1  |  0
Zochin(150.129.141.141) 2021 оны 05 сарын 14

Hund alban tushaal heregtei yu?\n Eruul mend heregtei yu? \n??????????????

2  |  1
зочин(202.126.89.54) 2021 оны 05 сарын 14

манайх шиг улсад НДШ.г бүүр 0 болгож,улс бүгдийг нь хариуцдаг болбол ямар вэ?Хувийн хэвшил ААН .үүдэд дарамтгүй,хэн хариуцах эзэн нь тодорхой...амар юм биш үү?тэтгэвэр халамж нэмж Шождаж бснаас тэр нь дээр дээ

0  |  1
Зочин(202.179.21.244) 2021 оны 05 сарын 14

Ер нь зарчмын хувьд нийгмийн даатгалын шимтгэлийн хувь нэмдэг асуудал бол буруу. Бид насаараа шимтгэл төлсөн хүмүүс яагаад насаараа хувийн малаа хариулаад улсад нэг ч төгрөгийн татвар, шимтгэл төлөөгүй малчин хүмүүсийн нийгмийн баталгааг хангахын төлөө илүү төлөх ёстой гэж, яагаад улсад нэг ч жил ажил хийж үзээгүй эхнэр эсвэл нөхрөөрөө тэжээлгэсэн хүмүүсийн нийгмийн баталгааг хангах гэж илүү төлөх ёстой гэж. Яагаад төрийн мөнгийн завшсан этгээдүүдийн мөнгийг бид илүү төлөх ёстой гэж. Яагаад яагаад

7  |  0
АРД(202.9.46.216) 2021 оны 05 сарын 13

ЗОРИГТОЙ ШИЙДЭЛ ГАРГАЖ ЧАДАХГҮЙ УИХ ХУУЛИАР ТОГЛОЖ ОРОМДОЖ БАЙНА МОНГОЛ ҮЛСЫН ИРГЭН ХҮН БҮРИЙН ТЭТГЭВЭРИЙН БОЛОН ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫГ ШИНЭЧИЛЖ ХУВЬ ХҮНИЙ САНГ ЦАГ АЛДАЛГҮЙ ШИНЭЧЛЭН БИЙ БОЛГОХ БОЛСОН ШҮҮ. ОДОО ТЭТГЭВЭРТ БАЙГАА ХҮМҮҮСИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛ, ТЭТГЭВЭРИЙГ БАЯЛАГЫН САНААС САНХҮҮЖҮҮЛЖ ОЛГОХ НЬ ЗӨВ ГЭЖ БОДОЖ БАЙНА. НЭН ЯАРАЛТАЙ ДОРИВТОЙ ШИНЭЧЛЭЛ ХЭРЭГТЭЙ...

0  |  0
Z(202.9.46.87) 2021 оны 05 сарын 14

Энэ одоо хэн бэ, аймшигтай юм

1  |  11
Top