Испанийн цагдаа онцгой байдлын албаны утас руу 9000 орчим удаа залгаж, операторуудыг доромжилсон эрэгтэйг баривчилсан тухай “Comercio” хэвлэлд мэдээлжээ.
Үндэсний цагдаагийн албаны бүх дуудлагыг хүлээн авдаг 091 алба гомдол мэдүүлсний дараа Овьедо хотын оршин суугч, 49 настай эрэгтэйг баривчилсан байна. Шалгалтын явцад 2019 оноос хойш нэг л дугаараас цагдаагийн албаны 091 дугаар руу 3787 удаа, онцгой байдлын аврах албаны 112 дугаар руу 4957 удаа залгасан нь тогтоогджээ. Ингэхдээ бүх дуудлагыг шуурхай тусламжийг дуудах шаардлагагүй үед хийсэн байжээ.
Утсаар залгасан хүний цорын ганц зорилго нь операторуудыг доромжлох явдал байсан гэж тус хэвлэл онцолсон байна.
Цагдаагийнхан хэргийн эзэн хэн болохыг тогтоосны дараа саатуулсан байна. Түүнийг шаардлагагүй үед залгаж, түргэн тусламжийн шугамыг ачаалахгүй байхыг хүссэн операторуудын хүсэлтийг хүлээн аваагүй хэмээн буруутгаж байна. Тэрбээр энэ үйлдлийнхээ төлөө гурван сараас нэг жил хүртэлх хорих ял авч болзошгүй.
Сэтгэгдэл ( 0 )