МУГЖ Т.Ариунаа цаг зарцуулалтаа өөрчлөв

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 26

Хэзээний л шинэлэг содон хоолой, өвөрмөц имижээрээ фенүүдээ баярлуулж байдаг дуучин Ариунаа хааяа  өдрийн од шиг нэг сайхан бүтээл хийчихээд эргээд таг болдог. Тэрээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тусламж үзүүлдэг, өөрийн нэрээр нэрлэсэн сан байгуулж, сангийнхаа ажилд тийм ч их гүйхээ болсон. Энэ хугацаанд өөрийгөө боловсруулан, бясалгал хийж, энд тэнд лекц тавьж явах болсон байна. Уг ажилдаа олны танил оюунлаг эмэгтэйчүүдийг ч татан оролцуулах санаатай яваа аж. Удалгүй Ариунаа гавьяатын хичээнгүй зүтгэлээр илэн далангүй ярилцлага, илтгэл гээд харилцааны чиглэлийн зүйлүүд барууны менежментээр монголд амилах нь лавтай болох нь ээ.

Д.Яруу

Zindaa.mn Үндэсний Чөлөөт Мэдээллийн Портал   


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top