Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт ялын дээд хэмжээ оноосон байдаг. Тэгвэл өнөөдөр /2021.05.14/ Улсын Дээд шүүхэд уг хэргийн шинээр илэрсэн нөхцөл байдал болон прокурорын бичсэн дүгнэлтийг хянан хэлэлцлээ. Хэргийн зарим материал төрийн нууцад хамаарах тул шүүх хуралдааныг хаалттай явуулж, шийдвэрээ гаргалаа.
Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Энхбаяр өөрийн цахим хуудаснаа байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр "С.Зоригийн амь насыг (Мөн нэг гэр бүлийн гишүүдийг галдан шатааж) бүрэлгэсэн гэмт хэрэг үйлдэж, гурван шатны шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нараас Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын ял шийтгэсэн хэргийг дахин мөрдөн байцаалт хийлгэхээр болжээ. Үүнтэй холбоотойгоор байр сууриа илэрхийлье.
1. Тэднийг эрүүдэн шүүсэн бөгөөд тийнхүү хууль бусаар цуглуулсан баримт бүхий дүгнэлтээр ялласан тул тухайн эрүүдэн шүүж үнэлэгдсэн баримтыг шүүх үнэлэхгүй гэв.
2. Шүүх тэднийг “алуурчид” биш гэж хэлсэнгүй. Дахиж “0”-ээс нь эхэлж, хууль зөрчилгүй шалга гэв. Хамт хүн алсан гэх Ц.Амгаланбаатар өөрөө эрүүдэн шүүгдээгүй учраас алуурчин хэвээрээ шорондоо үлдэж буй нь үүний баримт.
3. Алуурчин байсан ч хэнийг ч эрүүдэн шүүж болохгүйг нотлов. Хууль, хүний үндсэн эрхийг зөрчиж, хэнд ч болов эрүү шүүлт тулгаж болохгүйг хууль чангаар хэлэв.
4. Батлан даалтад байх хугацаанд тэдний амь нас, халдашгүй байдалд онцгой анхаарах ёстойг дахин сануулъя. Захиалагчид баригдаагүй байгаа шүү дээ.
5. Улсын нууцаас гаргасан уг хэргийг УИХ дээр нээлттэйгээр, ард иргэдтэйгээ хамт танилцах байр суурь хэвээр байгаа" хэмээн бичжээ.
Сэтгэгдэл ( 6 )
Энэ л их түгшээд байгаа юм.энэ хамтрагч
Тэо Амгалан баатөр чн угаасаа л хүн аминий хэргтэн гаогах бломжгүй шорнонд хүн аминий хэргээр ял эдлж байхдаа л би зоргииг алсан хүн гээд л хамг хэрг мандсан бз д
Хүүхэд хүчиндэгч алуурчид төрийн хулгайч луйварчиддаа хууль дүрмэ ингэж гаргааач гөлөгнүүдээ чадкуулдээ муу муудаа дээрэлхүү
Алуурчин элбэгдорж алуурчин элбэгдорж алуурчин элбэгдорж алуурчин элбэгдорж алуурчин элбэгдорж алуурчин элбэгдорж алуурчин элбэгдорж алуурчин элбэгдорж алуурчин элбэгдорж алуурчин элбэгдорж алуурчин элбэгдорж алуурчин элбэгдорж алуурчин элбэгдорж алуурчин элбэгдорж алуурчин элбэгдорж алуурчин элбэгдорж
Элбэгдорж Батүүл 2 түгшүүр эй байна уу
Зөв тайлбарласан байна, танд баярлалаа,