Сумогийн ертөнцийг орхиж Монголд ирэнгүүтээ улс төр рүү онцгойлон анхаарах болсон кёкүшюзан Д.Батбаяр хувийн амьдралдаа ч огцом өөрчлөлт хийсэн. Хэнээс ч илүү боловсролтой, царайлаг, даруухан эхнэрээ их олон эртэй нэр холбогдож байсан дуучин Т.Баясгалангаар солиход ойр дотных нь найз нөхдөөс эхлээд Монголын ард түмний ихэнх нь түүний толгойг эргэснийг гайхсан удаатай. Д.Батбаяр эхнэр Буянбилэгээсээ салахдаа бага хүүгээ өөр дээрээ авчээ. Гэрийн бараа бараг хардаггүй аав, шинэхэн хойд ээжийн царайг хараад түүний хүү их л ганцаардан бэтгэрдэг гэнэ. Дуучин хүүхний хайранд урхидуулсан аав нь балчир хүүгийнхээ ганцаардлыг мэдрэх сөхөөгүй энд тэндхийн хүлээн авалт, хуралдаан, ажил гээд өдөр хоногийг өнгөрөөдөг бололтой. Т.Баясгалан "Ээжийг минь яаж гүйцэв дээ" хэмээн дуулдаг шиг бодит амьдрал дээрээ үнэхээр Д.Батбаярын хүүгийн ээжийг гүйцдэггүй гэнэ.
Д.Сэндэр
Zindaa.mn Үндэсний Чөлөөт Мэдээллийн Портал
Сэтгэгдэл ( 0 )