УИХ-ын чуулган хуралдаж байна. Хуралдаанаар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж байгаа юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:
-Төрийн бус байгууллагын тухай хуулийг нэлээн байгууллагажсан маягтай л оруулж ирж байна. Хуульч гэдэг хүмүүс сүүлийн үед анхаарал татдаг боллоо. Хуульчдыг бэлтгэж байгаа систем нь буруу байна. Эчнээ, орой гэдэг эрт дээр үеийн систем, ойлголтоосоо салж болохгүй юу. Хуулийн бакалавр гэдэг ойлголтоос салаач ээ. Оройгоор сураад хуульч болно гэж юу байх вэ дээ.
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:
-Бид энэ асуудлыг хөндөж, хуулийн төсөлдөө тусгасан. Өөрөөр хэлбэл, эчнээ оройн ангиар бакалаврын зэрэг олгохгүй байна гэдэг асуудлыг Хуульчийн эрхзүйн байдлын тухай хуулинд тодорхой тусгаж оруулж ирж байгаа. Хуульч бэлтгэхдээ боловсронгүй болгох, бакалаврын зэрэг олгохдоо заавал магадлан итгэмжлэгдсэн хуулийн их дээд сургуулиудаар төгсгөдөг байх зохицуулалт оруулж ирж байгаа. Эчнээ, оройн ангиар эрхзүйч бэлтгэсэн тохиолдолд зөвхөн диплом /мэргэжлийн үнэмлэх/ олгохоор хуульчилж өгсөн.
Хувийн болон төрийн 15 хууль зүйн сургууль бий. Үүн дотор зарим сургуульд эрх зүйч бэлтгэдэг нэг ангийг хичээллүүлдэг нь ороогүй байгаа. Үндсэн хуульч бэлтгэх үйл ажиллагааны чиглэлтэй 15 сургууль байгаа юм.
Бизнес, эдийн засгийн хуульчид маш бага бэлтгэгдэж байна гэдэг шүүмжлэлийг УИХ-ын гишүүд хэлж байлаа. Иймд хичээлийн гол агуулгад бизнес, эдийн засгийн хичээлийг түлхүү оруулах бодлогыг энэ хуульд тусгажээ. Хуралдааны дундуур техникийн саатал гарсан тул УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг түр завсарлуулав.
Сэтгэгдэл ( 3 )
uuruu.shal.hachin.surguuli.tugssiin.vaij.dandaa hutsna
Huuli bol ingenerees iluu salbar niigemiin shudraga yos togtoogchid
За даа инженер техникийн мэргэжилтнээс илүү гарсан хуульч үзээгүй л юм байна