УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын “Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлт”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтарч цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авах, нийгмийн эмзэг бүлгийн эсрэг нөлөөллийг буруулах зорилгоор 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн авсан. Өнөөдрийн хэлэлцэж буй нэмэлт өөрчлөлтийг баталснаар нийт 170 сая ам.долларын зээл нэмж авч байна. Ингэснээр цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авах зорилгоор Азийн хөгжлийн банкнаас нийт 470 сая ам.долларын зээл авч байна.
Энэ зээлээр 2020 онд 156,4 сая доллар 2 төсөл, төсвийн дэмжлэгийн нэг хөтөлбөрийг санхүүжүүлсэн бол 2021 онд 100 сая ам.долларын төсвийн дэмжлэгийн нэг хөтөлбөрийг тус тус санхүүжүүлсэн байна. Харин 2021 онд цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авахад дэмжлэг болгох зорилгоор 170 сая ам.доллар нэмж авахаар болсон тул дээрх нэмэлт өөрчлөлтийг оруулж иржээ.
Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг энэ зээлийг авч хүүхдийн мөнгөө өгөх гэж байгаагаа ард түмэндээ ойлгуулсан юм уу хэмээн асууж байсан бол УИХ-ын гишүүн М.Оюунчимэг энэ санхүүжилт бол эргээд төлөгдөх өр учраас бид хариуцлагатай байх ёстой хэмээн сануулсан юм.
Ажлын хэсэгт багтсан Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа энэ санхүүжилтийг Хүүхдийн мөнгө, хүнсний талон зэрэгт зарцуулсан талаар гишүүдийн асуултад хариулав.
Сэтгэгдэл ( 1 )
Ta nar ur tavij dyysaagvi yu tsar taxlaar dalimdyylj baaxan tyslamj avsan bizde zeel avxaas uur ymarch xugjil bhgv yandaa xorvoo