ЧУУЛГАН: Монгол Улсын хүн ам 3.296.866-д хүрчээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 05 сарын 21

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.05.21/ нэгдсэн хуралдаан эхэллээ.

Хуралдаанаар Засгийн газраас өнгөрсөн дөрөвдүгээр сард ирүүлсэн Хүн ам, орон сууцны 2020 оны улсын тооллогын дүн -ийн талаарх мэдээллийг сонсож байна. 

Хүн амын тооллогыг долоо хоногийн хугацаанд явуулжээ. Уг ажлыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ахалж явуулсан байна.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хүн ам 3 сая 296 мянга 866 хүрсэн байна. Хүн амын 3.7 хувь нь гадаадад ажиллаж, амьдарч байгаа аж. Улсын хэмжээнд 106 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна. 

Өрхийн ам бүлийн дундаж тоо 3.6 байна. Хүн амын 87.8 хувь нь гар утас хэрэглэж байгаа бол нийт хүн амын 59.7 хувь нь ажилах хүчинд багтаж байгаа талаар хэллээ. Нийт өрхийн 38.2 хувь нь гэрч, 60.9 хувь нь байшинд амьдарч байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ "Монгол Улсын Засгийн газраас 2020 оны хүн амын тооллогыг явууллаа. Хүн амын тооллогыг зохион байгуулснаар хүн ам, нийгэм хийгээд эдийн засгийн хөгжлийг бодитой дүгнэхэд ач холбогдолтой юм. Өрхийн тоо 897427 болсон байна. Хүн ам дунджаар хоёр хувиар өссөн байна. Тооллогоор гарсан үр дүнгээс харахад Монгол Улсын хүн амын дийлэнх нь залуу хүмүүс байна" хэмээн мэдээлэлдээ тодотголоо.  

Уг асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлж байна. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(202.9.46.55) 2021 оны 05 сарын 21

3 хан САЯ ХҮНД 109мянган хөгжлийн бэрхшээлтэй хүн . Ямар аймар их юм бэ

0  |  0
Top