Энэ хорвоогийн бүх гэр бүлд хэрүүл тэмцэл заавал байдаг бөгөөд үндсэн таван шалтгаан үргэлж оршиж байдаг. Гагцхүү аз жаргалтай гэр бүлүүд тэдгээр шалтгааныг дор дор нь ухаалгаар шийдэж явдаг ажээ. Та ч гэсэн энэхүү шалтгаануудыг мэдэж бас тэмцэгтүн. Ялагтун амьдралаа аз жаргалтай байлгагтун.
1. Гэр бүлийн хэрүүл сөргөлдөөний хамгийн түгээмэл шалтгааны нэг нь бүсгүйчүүд нэр алдартай, олны танил, эсвэл олон охид бүсгүйчүүдийн хайрыг татсан царайлаг эртэй хувь заяагаа холбох дуртай байдагт оршино. 10 эмэгтэй бүрийн 9 нь боломжтой бол ийм л эртэй гэрлэх ба буруутдаг. Эмэгтэйчүүдийн хайрыг татаж дассан эрийн хувьд эхнэртээ хэзээ ч анхаарал халамж тавьдаггүй. Ингээд байнгын сөргөлдөөн болдог. Уг нь нудний шил зүүж даруухан алхдаг эртэй суувал тэд харин таныг халамжлахыг үзүүлж өгнө. Нэр алдартай эрчүүдтэй хоромхон хугацаанд цэнгээд өнгөрөхөд л болно. Харин нөхөрт гарахдаа зөв явдалтай, шударга, хариуцлагатай эрийг сонгох хэрэгтэй.
2. Гэр бүлийн хэрүүл сөргөлдөөний дараагийн шалтгаан нь бэлгийн ханамж байдаг. Энэ дэлхий дээр насан туршаа халуун дур тачаалд шатаж явдаг хүн байхгүй. Эрэгтэй эмэгтэйчүүдийн аль аль нь цагийн эрхээр сексийн талаар бие биедээ хөрдөг. Хүсэл тачаалыг өндөр хэмжээнд байлгах, улмаар гэр бүлийг бэлгийн аз жаргалтай байлгах зэрэг нь эмэгтэй хүний ухаанаас шууд хамаардаг. Ер нь эмэгтэй хүн өөрийн хүсэл тачаалд хүрч байгаа тэр зүйлсийг нөхрөөрөө хийлгэж сурах хэрэгтэй. Зориг орохын тулд бага зэрэг уусан ч буруутахгүй гэж үздэг өндөр мэдлэг боловсролтой эмэгтэйчүүдийн. хувьд хүний сэрэл хүсэл зөвхөн тархинд төрж, мөн тархиараа таашаал авдаг гэдгийг ойлгодог учраас янз бүрийн секс алхам гарамгай хийдэг.
3. Гэр бүлийн хэрүүл тэмцлийн гурав дахь том багана нь хардалт байдаг. Зарим эмэгтэйчүүд эр хүн нэгэнт түүний нөхөр болсон тул бусад эмэгтэй рүү харах ч эрхгүй гэж үздэг. Сэтгэлийн хэт хөдөлгөөнтэй сэтгэл хөдлөлөө хянах чадваргүй эрэгтэй эмэгтэйчүүдийн хувьд харин ч эхнэр нөхөр авах нь там болж хувирах талтай. Уг нь хүний аз жаргал хуримын бөгжнөөс хамаарах ёсгүй. Эхнэр юмуу нөхрөө хардаж маргалдах нь эцэстээ ямар ч үр дүн авчирдаггүй. Хүн зөвхөн өөрийгөө хичээж, өөр дээрээ л ажиллах ёстой. Харин хань ижил, туслаж дэмжиж чаддаг.
4. Гэр бүлийн хэрүүл маргааны дөрөв дэх багана нь өөрийгөө гаргуунд гаргах явдал байдаг. Ялангуяа эмэгтэйчүүд ингэж их алддаг. Тэд бүх цагаа гэр бүл нөхөр ба хүүхэддээ зориулдаг. Үүнээс болоод нөхөр хүүхэд нь түүнтэй яг л боол мэт харьцах болж эргээд тэмцэл эхэлдэг. Гэр бүл зохиосон хэн байлаа ч найз нөхдөө сонирхдог зүйлээ, баяр хөөр авдаг бүхнээ орхиж огт болохгүй.
5. Хэрүүл маргааны гол том баганы сүүлчийнх нь зөвхөн өөрийн зөвийг батлах гэж зүтгэдэг зуршил. Эхнэр юмуу нөхөртөө ямар нэг зүйлийг хориглоод хэрэв тэр үгэнд орохгүй зүтгээд байвал миний зөв байсан гэж харуулах үүднээс нүдээ анин алдаа хийлгэдэг. Та өөрийн зөвийг түүний алдаагаар харуулсан байж болно. Гэвч энэ нь маш том хэрүүл маргааны эхлэл болдог байна. Тиймээс ханийхаа төлөө хааяа бууж өгч байсан нь дээр байдаг байна.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 1 )
Тогтмол бөгөөд олонхид нь илэрдэг асуудал байна.