МӨРИЙН ХӨТӨЛБӨР: Ерөнхийлөгчийн бүрэн эрхээс шаардлагагүй чиг үүргээс татгалзана

Б.Төрбат | Zindaa.mn
2021 оны 05 сарын 27

Монгол Улсын 2021 оны Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн сурталчилгаа өнгөрсөн даваа /2021.05.24/ гарагт эхэлсэн. Сонгуульт ажлаа үргэлжлүүлж байгаа гурван нэр дэвшигчийн "МӨРИЙН ХӨТӨЛБӨР"-өөс салбар тус бүрээр нь онцлон хүргэж байгаа билээ.

Энэ удаад МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх, АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ, "Зөв хүн - Электорат" эвслээс нэр дэвшигч Д.Энхбат нар зургаа дахь төрийн тэргүүнээр сонгогдсон тохиолдолд парламент, Засгийн газартайгаа хэрхэн уялдаа холбоотой ажиллах, ямар бодлого барих талаар хүргэж байна.

Эрх баригч МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх "МӨРИЙН ХӨТӨЛБӨР"-төө ардчилсан засаглалыг улам бэхжүүлж, сонгодог парламентын засаглалыг төгөлдөржүүлэхэд анхаарч ажиллахаа амалжээ.

Харин түүний өрсөлдөгч сөрөг хүчин болох АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэийн хувьд парламентаар хэлэлцэж байгаа хууль, тогтоомжид хяналт тавьж, шударга ёсонд үл нийцсэн хууль, тогтоомжид хориг тавьж ажиллахаа "МӨРИЙН ХӨТӨЛБӨР"-төө тодотгосон байна.

Тэгвэл "Зөв хүн - Электорат" эвслээс нэр дэвшигч Д.Энхбат эрх мэдлийн хуваарилалтыг тэнцвэржүүлэх зорилгоор Ерөнхийлөгчийн бүрэн эрхээс шаардлагагүй эрх мэдлийг төрийн зохих байгууллагад нь шилжүүлэхээ мэдэгджээ.


МАН-аас нэр дэвшигч У.ХҮРЭЛСҮХ

-Ардчилсан засаглалыг улам бэхжүүлж, ард түмний төлөөллийг хангах, ил тод, нээлттэй тайлагнадаг, үр өгөөжтэй байх зарчмыг хэвшүүлнэ.

-Улс төрийн дарангуйлал, дүр эсгэсэн ардчиллаас ангид байж, ардчиллын шалгуур үзүүлэлтийг ахиулан, сонгодог парламентын засаглалыг төгөлдөржүүлнэ.

-УИХ, Засгийн газраа сөрж биш хуулийн хүрээнд нэг бодлого, нэгдмэл үйл ажиллагаатай хамтран ажилладаг улс төрийн соёлыг хэвшүүлнэ.

-Төрийн бодлого, шийдвэрт иргэдийн шууд оролцоог хангаж, иргэний нийгмийн байгууллагын тухай хуулийг санаачилна.

-Улс төрийн намуудын шинэчлэлийг гүнзгийрүүлж, ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэн, санхүүжилтийг шилэн болгох улс төрийн нам, улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийг санаачилна.


АН-аас нэр дэвшигч С.ЭРДЭНЭ

-УИХ, Засгийн газар, иргэний нийгмийн байгууллага, иргэн хоорондын хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэж, худал улстөржилт, намчирхал, хийрхэл нь үндэсний эв нэгдэлд ноцтой хохирол учруулах, нийгмийг хуваагдалд хүргэх аюултай гэсэн үзэл санааны хүрээнд эрүүл бус аливаа талцалын эсрэг зогсож, таслан зогсоох дорвитой ажлуудыг санаачилна.

-Ардчилсан төрийн үйл ажиллагааны залгамж чанар, тогтвортой бодлогыг дэмжих чиглэлээр ажиллана.

-Монгол Улсын богино, дунд, урт хугацааны бодлогын баримт бичгийг тууштай дэмжин ажиллаж, тухайлсан салбарт төрөөс баримтлах бодлогыг санаачлан, дэмжих чиглэлээр тодорхой ажлууд төлөвлөнө.

-Торгодог, шийтгэдэг бус дэмждэг, зөвлөдөг, урьдчилан сануулдаг, хамтран ажилладаг ардчилсан төрийн соёлыг түгээн дэлгэрүүлнэ.


“Зөв хүн – Электорат” эвслээс нэр дэвшигч Д.ЭНХБАТ

-Парламентын ардчилал бол Монгол Улсын тусгаар тогтнол, хөгжил цэцэглэлтийн баталгаа хэмээн үзэж, Үндсэн хуулиар тогтоосон төрийн эрх мэдлийн хуваарилалтыг төгөлдөржүүлнэ.

-Ерөнхийлөгчийн бүрэн эрхээс шаардлагагүй бүрэн эрхүүдийг төрийн зохих байгууллагуудад шилжүүлэх шинэтгэлийг санаачлан ажиллана.

-Ерөнхийлөгчийн бүрэх эрхийг хэрэгжүүлэхдээ хууль тогтоох, гүйцэтгэх засаглалын эрх үүрэг, эрхлэх асуудалд хутгалдан оролцог буруу жишгээс зайлсхийнэ.

-Ерөнхийлөгчийн Үндсэн хуульд заагдсан бүрэн эрхэд хамааралгүй чиг үүргүүдийг ердийн хуулиар олгосныг өөрчлөх чиглэлээр хууль тогтоох үйл ажиллагааг дэмжинэ.

-Сонгуулийн хууль тогтоомжийг өөрчлөн шинэчилж, хувь тэнцүүлсэн сонгуулийн тогтолцоог хуульчлах замаар улс төрийн намуудын төлөвшилтийг түргэсгэх, гарааны ижил түвшинд шударгаар, бодлогоор өрсөлдөх эрх зүйн орчныг бүрдүүлнэ.

-Улс төрийн намуудын тухай хуулийг өөрчлөн шинэчилж, улс төрийн намууд биенес бүлэглэлүүд болон мөнгөнөөс хараат бусаар оршин тогтнож, хөгжих, төлөвших боломж бүхий эрх зүйн орчныг бүрдүүлнэ.

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(202.21.108.132) 2021 оны 05 сарын 28

Эрдэнэт хүний амь насыг хөнөөсөн нь шүүхээр тогтоогдож, ял эдэлсэн хүний төлөө санал өгнө ч гэж юу байхав

0  |  0
сонгогч(202.9.46.13) 2021 оны 05 сарын 27

БИД ХЭЭГҮЙ, ХИЙГҮЙ , ХОШГОРУУЛДАГ, ЯРЬДАГ, ЯЛДАГ ХҮМҮҮСИЙГ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР СОНГОЖ ИРСЭН БӨГӨӨД ТЭДНЭЭС ЗАЛХАЖ ГҮЙЦЖЭЭ. .. ОДОО ХИЙДЭГ БҮТЭЭДЭГИЙГ НЬ СОНГОХ ЭЭЛЖ ИРЛЭЭ. ЭНЭ НЬ МОНГОЛ ХӨГЖИЛД ТУСТАЙ.

0  |  0
Зочин(45.72.46.224) 2021 оны 05 сарын 27

Баялагтаа эзэн Монгол гэдэг уриа үнэхээр таалагдаж байгаа. Хүн бүр баялгийнхаа эзэн байхыг хүсэж байна. ХҮК энэ хүслийг биелүүлж чадах эсэхийг хүлээж л байя

0  |  0
Зочин(198.154.91.243) 2021 оны 05 сарын 27

Д.Энхбат Н.Дангаасүрэнгийн хэмжээний зоримог, шударга улс төрч биш. 2008 оны 7 дугаар сарын үймээнийг эхлүүлээд зугтсан хүний нэг. Төрсөн эцгийгээ харж хандаагүй хүн. Д.Энхбат шинэ хүн, шинэ сонголт биш л дээ. 2 нэр дэвшигчээс хэдэн санал авах л байх.

0  |  1
Зочин(23.250.93.46) 2021 оны 05 сарын 28

Д.Энхбат Н.Дангаасүрэнгийн хэмжээний зоримог, шударга улс төрч биш. 2008 оны 7 дугаар сарын үймээнийг эхлүүлээд зугтсан хүний нэг. Төрсөн эцгийгээ харж хандаагүй хүн. Д.Энхбат шинэ хүн, шинэ сонголт биш л дээ. 2 нэр дэвшигчээс хэдэн санал авах л байх.

0  |  2
Ганболд(138.128.88.206) 2021 оны 05 сарын 28

ЭЛБЭГДОРЖИЙН ЗАЛЖИН ТЭМТРҮҮЛ ЭНХБАТ

0  |  2
Мишээл(45.72.91.33) 2021 оны 05 сарын 27

У.Хүрэлсүхийн мөрийн хөтөлбөрийг том зургаараа хэрэгжих боломжтой санагдлаа. Хоосон мөрөөдлийн жагсаалт гаргачихаагүй л бн

0  |  0
Зочин(45.72.91.20) 2021 оны 05 сарын 27

Гай нүүрлүүлэх гээгүй л бол Энхбат Эрдэнэ нарыг бүү сонго

0  |  1
Зочин(23.250.92.230) 2021 оны 05 сарын 27

Хүрэлсүхийн мөрийн хөтөлбөр үнэхээр бодит болжээ, байгалийн баялгийн өгөөжөөс иргэн бүр хүртдэг байх ёстой,

0  |  0
Отгонбаяр(45.57.200.147) 2021 оны 05 сарын 27

Эби ахын тэжээсэн Энхбат нөгөө МАНАН гийн Эрдэнэбилэгтэй тэмцэж чадах уу??? Хувиа борлуулж довоо шарлуулдаг, хулчгар бэртэгчин гар нийт монголчуудын төлөө хонгил руу тулалдаад орох зүрх байх уу?

0  |  0
Зочин(144.168.159.116) 2021 оны 05 сарын 27

Сонгуулийн дараа Элбэгдорж Энхбат 2 үймээн гаргахгүй байх баталгаа бга юм уу?? Энэ нам дамжсан хүн гарах нь юу л бол.

0  |  0
zochin(103.80.210.111) 2021 оны 05 сарын 27

zub-khvn eliktarat muriin khutulbur taalagdaj bnaa demjinee\n \n

0  |  0
bi(103.26.195.136) 2021 оны 05 сарын 27

hurelsuhiig demjine

0  |  0
Top