Бороо хэвийн үзэгдэл болов

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 27

Өнгөрөгч 7 хоногоос эхлээд Говь-Алтай аймагт харьцангуй дулаарч, эрхбиш дэлхий ээж зуны дунд сар гэдгээ мэдрүүлж байгаа төдийгүй хуртай өдрүүд үргэлжлэх боллоо.

Өнгөрсөн 7 хоногийн сүүлчээр ихэнх нутгаар бүтэн өдөржин шиврээ бороо орсон нь газарт нэвчсэнээр дор хаяж 20 см гүн чийгтэй болжээ. "Шиврээ бороо халгаатай, шивнээ үг халтай" гэдэгчлэн борооны дараа хувийн машинтай иргэдийн гараж, тоосгон амбаарын хана, дээвэр усанд нэвчин цоорох, нурах тохиолдол цөөнгүй гарсан ажээ. Түүгээр ч барахгүй усанд ханасан газар дэлхий илүүдэл усаа хүлээж авахгүй байгаагаас үерлэх нь хэвийн үзэгдэл болов. Шарга сумын нутагт байдаг Баянгол дээгүүрх гүүр гэхэд эвдэрч хэмхрэн машин тэрэг явахад хүндрэлтэй болсон байна. Ер нь өглөө босоод ирэхэд л бороо орчихсон байх нь нэгэнт хэвийн үзэгдэл болжээ. Ийнхүү Алтайд өдөр өнжихгүй шахам бороотой байх боллоо.

Эх сурвалж: МОНЦАМЭ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top