АНУ Украинд 900 мянган тун вакцин нийлүүлнэ

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 08

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй утсаар ярьжээ. Энэ үеэрээ тэрбээр В.Зеленскийг Вашингтонд айлчлахыг урьсан байна.

Байден, Зеленский нар хоёр орны стратегийн хамтын ажиллагааны талаар хэлэлцэж, Байден Украины Ерөнхийлөгчид шинэчлэлт хийхэд нь туслахаа мэдэгдэж, Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, тус улсын бүрэн эрхийг дэмжиж байгаагаа илэрхийлжээ.

Украины талаас мэдээлснээр АНУ Киевт 900 мянган тун ковидын эсрэг вакцин нийлүүлнэ гэжээ.

Жо Байден мөн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай энэ сарын 16-нд Женев хотод уулзахын өмнө Украины ашиг сонирхлыг хамгаална гэдгээ мэдэгдсэн байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Mgl(61.102.147.37) 2021 оны 06 сарын 09

Chaavaasdaa America ah nartaa byalduuchjel vakcin avav shivdee hehe

0  |  0
Top