АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський нар энэ сарын 12-нд Цагаан ордонд уулзалт хийнэ. Талууд Украинд шаардлагатай байгаа тусламжийг хэлэлцэхээр төлөвлөж байна. Цагаан ордон Украины ард түмнийг дэмжих амлалтаа дахин нотолно гэж Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ.
Конгрессын Төлөөлөгчдийн танхимын спикер Майк Жонсон В.Зеленськийтэй мөн уулзалт хийх бол Сенатын танхим түүнийг үг хэлэхийг урьжээ. Сенатын танхимын олонхын болон цөөнхийн бүлгийн дарга нар түүнд Сенатын өмнө үг хэлэхийн урьсан байна.
Сэтгэгдэл ( 0 )