УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2021.06.11/ хуралдаж байна. Хуралдаанаар Монгол Улсын 2021 оны Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуулийн дүн болон МАН-аас нэр дэвшсэн У.Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд тооцох тухай шийдвэрийг хэлэлцэж байна.
Энэ үеэр Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран "Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгууль нь өргөн цар хүрээг хамраж, шинэ сорилт боллоо. Цар тахлын нөхцөл амаргүй байгаа ч иргэд сонгох, сонгогдох эрхээ эдэллээ. Зохион байгуулахад хамтран ажилласан хэвлэл мэдээллийнхэндээ баярлалаа. Нийт 80 мэдээллийн хэрэгслийн 430 гаруй сэтгүүлч, сурвалжлагч ажиллалаа. Гадаад улсад ажиллаж, амьдарч байгаа иргэдээс санал авахад зохион байгуулахад хэд, хэдэн зүйлийг анхаарч ажиллах шаардлагатай байна. Санал авах ажиллагааны цахим сүлжээний оновчтой зүйлийг нэвтрүүлэх нь зүйтэй. Оюутнууд саналаа өгөхөд хүндрэл болдог, байнгын оршин суугаа газраас өөр газарт амьдарч байгаа иргэдийг саналаа өгөхөд хялбар болгох нь чухал байна. Монгол Улсын нэрсийн жагсаалтад бичигдсэн сонгогчдын олонх буюу 50.35 хувь нь сонгуульд оролцлоо. Сонгуулийн ирц 59.35 байлаа. Сонгогчдын ирц бага боловч, цар тахлын амаргүй үед сонгогчдын ирц өндөр байсан гэж дүгнэж байна. МАН-аас нэр дэвшсэн Ухнаагийн Хүрэлсүх нийт сонгогчдын 823326 санал буюу 67.69 хувийн саналыг авч, ялалт байгууллаа. Ухнаагийн Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр соногдсонд тооцож, УИХ-д өргөн мэдүүлж байна" хэмээн илтгэлдээ тодотголоо.
Харин УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Энэ жилийн сонгууль тайван, даруухан боллоо. Өмнө нь өрсөлдөгчөө харлуулах, удам угсаагаар нь нэр хүндэд нь халдаж байдаг. Тийм зүйлгүй тайван, амгалан сонгууль боллоо. Улс төрийн өндөр соёлтой болжээ гэж иргэд ч дүгнэж байна. Сонгуулийн дүнг 100 хувь гараар тоолохоор хуульд тусгаж өгсөн. Саналын зөрүүтэй байсан гэх мэт мэдээлэл гараад байна билээ. Хар машин, гараар тоолсон хоёрын хооронд зөрүү гарсан уу. Гарсан бол хэд тооны зөрүү гарав" гэх асуултыг тавилаа.
Үүнд, Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран "Хуульд орсон гол өөрчлөлт бол бүх хэсгийн хороонд хяналтын тооллогыг 100 хувь гараар тоолох байсан. Үүнийг зохион байгуулах заавар, чиглэл өгч сургалт зохион байгуулсан. 2087 хэсгийн хороонд гар тооллогыг хийсэн. Сонгуулийн автоматжуулсан дүнтэй гар тооллого зөрөөгүй. Нэг ч санал зөрөөгүй гэдгийг албан ёсоор хэлэх байна" гэх тайлбарыг өглөө.
Сэтгэгдэл ( 3 )
Сонгуулийн дүн ингэж гарах нь баталгаатай байсан. Өмнөх сонгуулиар хэсгийн хороодод дурын машиныг сонгон гараар хяналтын тооллого хийхэд нэг ч санал зөрж байсан тохиолдол байхгүй. Машинд ямар ч эргэлзээ эхнээсээ байгаагүй, зүгээр харлуулах дон туссан хүмүүсийн амнаас аяндаа гардаг явуургүй улс төр. 3 хүний нэгийг дугуйлсан саналын хуудасны дүн байтугай 120 сонголттой шалгалтын тестийг машинаар уншуулахад нэг ч санал зөрж байсан тохиолдол байдаггүй юм, тэнэг ээ. Хар тэнэг ухааныхаа өчүүхэн хэмжээгээр харлуулахаа больж үз.
Мундаг романтик тооллого болжээ.
Машин нь амар юм даа. Гараар тоолоод баталгаажуулсан нь сн хэрэг. Олон удаа сонгууль өглөө. 2 удаа гадаадад блаа. Манайханд хэн ч мөнгө өгье гэж бсангүй. Унасан бөхөд шалтаг мундахгүй гэгчээр ялагдсангууд л мөнгө тараасан гэж хошгоруулдаг бх.