УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.06.11/ нэгдсэн хуралдаан эхэллээ.
Хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооноос өргөн барьсан Монгол Улсын 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн, МАН-аас нэр дэвшсэн Ухнаагийн Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд тооцох тухай шийдвэрийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлж байна.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхлэхээс өмнө өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны гишүүдийн 100 хувийн саналаар Ухнаагийн Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд тооцох тухай шийдвэрийг дэмжсэн юм.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн "Сонгууль шударга, зөв соёл тогтоолоо. Сонгуулийн ерөнхий хороондоо баярлалаа. Улстөржилт багтай, хэрүүлгүй сонгууль боллоо. Цаашид хуульд өөрчлөлт оруулах шаардлага байна. Алдаа, оноо байна. Засах зүйл ч байна" хэмээн байр сууриа илэрхийллээ. Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
Сэтгэгдэл ( 0 )