УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.06.11/ нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооноос өргөн барьсан Монгол Улсын 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн, МАН-аас нэр дэвшсэн Ухнаагийн Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд тооцох тухай шийдвэрийг хэлэлцэж, баталлаа.
Ингэснээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд ялалт байгуулсан Ухнаагийн Хүрэлсүх энэ сарын 25-ны өдрийн 11:40 цагт тангарагаа өргөхөөр боллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд МАН-аас У.Хүрэлсүх, АН-аас С.Эрдэнэ, ХҮН-аас Д.Энхбат нар нэр дэвшин өрсөлдсөн. Харин нэр дэвшигч Ухнаагийн Хүрэлсүх нийт сонгогчдын 67.69 хувийн саналыг авч, Монгол Улсын зургаа дахь төрийн тэргүүнээр тодорсон юм.
Ухнаагийн Хүрэлсүхийг ялалт байгуулж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд тооцож, Сонгуулийн ерөнхий хорооноос шийдвэрээ өргөн барьсан. Дараа нь УИХ-аас тогтоолын төслийг боловсруулж, байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэцэж, баталлаа.
Сэтгэгдэл ( 1 )
Бид Ямартай 9 хүслийг нь биелүүлээд өглөө .Одоо ард иргэдийнхээ өргөн хэрэглээний бүхний бүтээгдэхүүний үнийг нэмээд 6 жил амар тайва амьдрах зардлаа ол доо.Ковидоо ч хөдөө хотгүй тараачихлаа. Амьдрал нэг талдаа гарлаа