Шинэ унаатай боллоо

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 27

Сэлэнгэ аймгийн Замын цагдаагийн тасгийн хамт олон хамгийн сүүлийн үеийн хурд хүч сайтай хоёр шинэ унаатай боллоо. Замын Цагдаагийн албанд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг ослоос урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулахад хурд хүч сайтай автомашин хамгийн чухал билээ. Энэ байдалд аймгийн Засаг дарга анхаарч, аймгийн 80 жилийн ойг угтах ажлын хүрээнд 2011 оны шинэ загварын "Ассеnt" маркийн хоёр машины түлхүүрийг гардуулж өглөө. Нэг бүр нь 20 сая төгрөгийн өртөгтэй машиныг хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажилдаа ашиглахаас гадна гадаад, дотоодын төлөөлөгчид, төрийн өндөрлөгүүд ирэх үед хамгаалалтын зориулалтаар ашиглана гэж ЗЦТ-ийн дарга, дэд хурандаа Б.Ганбаатар ярилаа.

Эх сурвалж: МОНЦАМЭ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top