Стандартчилал, хэмжил зүйн газраас Төрийн далбааны стандартыг баталсан байна. Энэ стандартаар төрийн далбааны үндсэн хэмжээ, өнгө, соёмбоны хэмжээ, далбааны нэхмэл эдэд тавих шаардлагыг тогтоожээ. Түүнчлэн төрийн далбааг Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуульд заасны дагуу бүх ард түмний баяр наадам, ёслол, хүндэтгэлийн арга хэмжээ болон бусад үед мандуулах, байрлуулах, төрийн ёслол хүндэтгэлийн бүхий л арга хэмжээний үед дээдлэн хэрэглэх, энгэрийн болон дурсгалын тэмдэг, зурагт хуудас, шошго бусад зүйл дээр дүрслэх, бэлэг, дурсгалын зориулалтаар үйлдэхэд энэхүү тогтоосон стандартаар хийх учиртай гэлээ. Энэхүү стандартыг 2012 оны хоёрдугаар сарын 22-ны өдрөөс эхлэн мөрдөх аж.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )