Өнгөрсөн 24 цагт 10 мянга гаруй хүнээс шинжилгээ авахад коронавируст халдварын 2263 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт халдварын тоо 78344 болж байна. Мөн хугацаанд ковидын улмаас 8 хүн нас барсан харамсалтай мэдээтэй байна. Монгол Улсад ковидын шалтгаант нас баралт 369 боллоо.
Шинээр бүртгэгдсэн тохиолдлыг задалбал
Тэгвэл УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг КОВИД-19 халдвар авсан тухайгаа цахим хуудаснаа мэдэгдлээ. Тэрбээр "1-р хавьтагч болсноо мэдээд PCR өгч КОВИД эерэг гарсан, хөнгөн бсан тул гэртээ тусгаарлаж, эм уугаад, 6 дахь хоногтоо хүндэрч, түргэнээр эмнэлэгт ирлээ. Вероселл 2 тунтай, эмнэлэгт хүн дүүрэн, өрөөндөө дөрвүүлээ. Улаан бүст байдал хүнд бна. Хөл хөдөлгөөнөө багасгаж хүн бүр болгоомжильё.
Одоо ер нь халуурахгүй хөнгөн хэлбэрээр тусаад, тэгээд хэд хоногоос хүндэрдэг хэлбэр түгээмэл байх шиг байна. Халуурахгүй учраас хүмүүс КОВИД биш гэж сэжиглэхгүй явж халдвар тараагаад байна. Би 1-р хавьтагч боллоо гэдгээ мэдэнгүүт шинжилгээ өгч өөрийгөө тусгаарласан.
Ханиахгүй, халуурахгүй, хоолой өвдөхгүй байж бгаад 6 дахь хоног дээр зүрх дэлсэж, даралт огцом нэмэгдэж 150 хүрч, гэртээ байсаар байсан бол харвалт өгөх байж. Архаг хуучгүй, даралт ихэсдэггүй байсан тулдаа эмнэлэгт амжиж ирлээ. 2 тун Вероселл вакцинтай бсан тулдаа гайгүй гарлаа гэж бодож байна" гэжээ.
Сэтгэгдэл ( 13 )
Yaduu buutsi oron hernee neeh tansag darga nartai afrika shig
Иргэн Мөнхцэцэг халдвар авсан байна.
ковидоо хумиачээ нүдний булайнуудаа.
150 өндөр даралт биш л дээ, байдаг л эд,
болж болж. хаха тэгвэл их хурлын дарга шууд хавьтагч кккк. өчигдөр наалдаж зогсоод зургаа авахуулсан байсан
Хужаа вакцин гээд гонгинохоо болио, 1т вакцин хийж чадахгүй, 2т вакцинаа татаж авч чадахгүй буурай улс олон байна, 3т сэжгээр өвдөж сүжгээр эдгэрдэг хорвоо шүү
Вакцины 2 тунтай гээд л гэртээ гүрийгээд байсан бол үхэх нь байна шүү дээ. Тийм байж яагаад вакцины 2 тунтай байсан тулдаа амьд гарлаа гээд байгааг нь ойлгохгүй байна.
Эмэгтэй гишүүд сэтгэж юм хийх ёстой тэхгүй бол эмэгтэй гишүүдийн тоо өсөхгүй анхаар
yg vnendee ter 2 tungaa hiilgeed ch hongon tusaagui bna ch dee.. tegeheer l hujaa vaktsin ogt vr dvngui yum bnaa.. iim bhad hen hujaa vaktsin itgeh be dee..
хурдан үхээрээй
UIH d anhaaraldaa avahiig gishyyn mini shaardah heregtei.\n
Shadar batulga ovchin taraalaa ooroo mask zuuhgui olon hun tsugluulz tomor taraagaad nogooduulen bayarlaad ene tend nair hiigeed ballaad ogson doo
Хүмүүст сэрэмжлүүлэг өгч зориг гаргасанд баярлалаа. Хурдан эдгээрэй!