БАЙНГЫН ХОРОО: Шүүхийн шинэчлэлийг хэн нэгэнд эрх мэдлийг атгуулах гэж хийгээгүй

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 06 сарын 15

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2021.06.15/ ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах үүрэг бүхий Ажлын хэсгийн танилцуулгыг сонсож байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Ажлын хэсгийн оруулж ирсэн тогтоолын төлсийг дэмжиж байна. Үндсэн хуулийн Цэцээс болж шүүхийн шинэчлэл, реформ гацчихаад байна. Тиймээс энэ асуудлыг Үндсэн хуулийн Цэц анхааралдаа авч, Их суудлын хуралдаанаа хийгээч ээ гэдгийг хүсэх байна. Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллах бололцоогүй, хуучин нь байгаа эсэх нь тодорхойгүй байна. МАН-ынхан У.Хүрэлсүхдээ хонгилын түлхүүрийг гардуулах гэж байгаа юм шиг хардлага байна. Үүнтэй санал нийлэхгүй байна. Шүүхийн шинэчлэлийг хэн нэгэн хувь хүнд эрх мэдлийг атгуулах гэж хийгээгүй. Анхнаас нь хийхдээ хувь хүн биш хууль засаглахын төлөө гэж хийсэн. Хэнд ч хуулиас давсан, гажсан эрх мэдлийг олгохгүй. Үндсэн хуулийн Цэц энэ асуудлыг яаралтай авч хэлэлцэх хэрэгтэй байна" хэмээн байр сууриа илэрхийллээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top