“Барагдашгүй алмаз” сүлжээний компани 150 гаруй иргэнийг залилжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 27

Иргэдийг машин, байртай болгох нэрийдлээр бүлэглэн залилан хийсэн “Байгаль эрдэнэ сан” ТББ-ын гишүүдийн нэг болох Н.Содномпилийг саатуулжээ. Түүнийг УМБГ, Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсээс эрэн сурвалжилж байсан юм. Цагдаагийн байгууллагад ирсэн гомдлын дагуу “Байгаль эрдэнэ сан” ТББ-ыг  үүсгэн байгуулагч Т.Уранчимэг, Г.Мэндсайхан нарыг цагдан хориод байв. Эднээс гадна иргэдийг хохирооход гар бие оролцсон долоон хүнийг сэжигтнээр саатуулжээ. 3000 гаруй иргэнийг хохироосон этгээдүүдэд Эрүүгийн хуулийн 148.4-т зааснаар хэрэг үүсгэн шалгаж байна.

“Байгаль эрдэнэ сан” ТББ-аас гадна “Барагдашгүй алмаз” нэртэй сүлжээний компани энэ сарын 10-15-ны хооронд 150 гаруй иргэнээс 650.000 төгрөг хураан авч залилсан хэрэг гарсан байна. “Барагдашгүй алмаз” компанийн хувьд “Иргэдийг авто машинжуулах сүлжээ” нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байжээ. Энэ хэргийг Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгаж байна.

Эх сурвалж: Өглөөний сонин

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top