Н.Алтанхуяг: Цэцэд улстөржсөн хэдэн хүн оччихсон, үзэмжээрээ асуудалд хандаж байна

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 06 сарын 15

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2021.06.15/ ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах үүрэг бүхий Ажлын хэсгийн танилцуулгыг сонсож байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Ажлын хэсгийн оруулж ирсэн тогтоолын төлсийг дэмжиж байна. Үндсэн хуулийн Цэцээс болж шүүхийн шинэчлэл, реформ гацчихаад байна. Тиймээс энэ асуудлыг Үндсэн хуулийн Цэц анхааралдаа авч, Их суудлын хуралдаанаа хийгээч ээ гэдгийг хүсэх байна. Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллах бололцоогүй, хуучин нь байгаа эсэх нь тодорхойгүй байна. МАН-ынхан У.Хүрэлсүхдээ хонгилын түлхүүрийг гардуулах гэж байгаа юм шиг хардлага байна. Үүнтэй санал нийлэхгүй байна. Шүүхийн шинэчлэлийг хэн нэгэн хувь хүнд эрх мэдлийг атгуулах гэж хийгээгүй. Анхнаас нь хийхдээ хувь хүн биш хууль засаглахын төлөө гэж хийсэн. Хэнд ч хуулиас давсан, гажсан эрх мэдлийг олгохгүй. Үндсэн хуулийн Цэц энэ асуудлыг яаралтай авч хэлэлцэх хэрэгтэй байна" хэмээн байр сууриа илэрхийллээ. 

Харин УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Та хэд чинь олонх болоод ч хууль нь явдаггүй болсон уу. УИХ чинь улстөржсөн байгууллага. Янз бүрийн зүйл болохвий гэж болгоомжилж байсан. МАН доторх МАНАН бүлэглэл чинь тоглож байна шүү дээ. С.Бямбацогт чамайг Ажлын хэсгийг битгий ахал гэхэд ахалсан. Шүүхийн шинэчлэлийг дампууруулж л байна даа. Монголын төр л хохирно. Үндсэн хуулийн Цэцийн үйл ажиллагааг журамлах, цэгцтэй болгож өгөх хэрэгтэй байна. Үзэмжээрээ асуудалд хандаж болохгүй. Энэ Үндсэн хуулийн Цэц чинь асуудлыг авч хэлэлцэхээрээ үзэмжээрээ ханддаг. Одоо бид баталсан хуулиа өөрчлөх гээд сууж байна шүү дээ, ингэж болохгүй. Тэнд чинь улстөржсөн хэдэн хүн очоод суучихсан. Уг нь, тэнд хуулийн өндөр мэдлэгтэй, ёсзүйтэй хүн байж байж байгууллага шиг байгууллага болно" гэж ярилаа. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
З(64.119.22.134) 2021 оны 06 сарын 16

Та АН ЫН ХҮН БИШ ШҮҮ

0  |  0
Ард (49.0.142.98) 2021 оны 06 сарын 15

Үүнийг хоосон хөвсрөгдөх гэдэг байх, идэх төгрөг олдохгүй үхлээ юу.

0  |  0
Ард (49.0.142.98) 2021 оны 06 сарын 15

Үүнийг хоосон хөвсрөгдөх гэдэг байх, идэх төгрөг олдохгүй үхлээ юу.

0  |  0
Top