УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2021.06.15/ ээлжит хуралдаан үргэлжилж байна.
Хуралдаанаар Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах үүрэг бүхий Ажлын хэсгийн танилцуулгыг сонсож байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Ажлын хэсгийн оруулж ирсэн тогтоолын төлсийг дэмжиж байна. Үндсэн хуулийн Цэцээс болж шүүхийн шинэчлэл, реформ гацчихаад байна. Тиймээс энэ асуудлыг Үндсэн хуулийн Цэц анхааралдаа авч, Их суудлын хуралдаанаа хийгээч ээ гэдгийг хүсэх байна. Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллах бололцоогүй, хуучин нь байгаа эсэх нь тодорхойгүй байна. МАН-ынхан У.Хүрэлсүхдээ хонгилын түлхүүрийг гардуулах гэж байгаа юм шиг хардлага байна. Үүнтэй санал нийлэхгүй байна. Шүүхийн шинэчлэлийг хэн нэгэн хувь хүнд эрх мэдлийг атгуулах гэж хийгээгүй. Анхнаас нь хийхдээ хувь хүн биш хууль засаглахын төлөө гэж хийсэн. Хэнд ч хуулиас давсан, гажсан эрх мэдлийг олгохгүй. Үндсэн хуулийн Цэц энэ асуудлыг яаралтай авч хэлэлцэх хэрэгтэй байна" хэмээн байр сууриа илэрхийллээ.
Харин УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Та хэд чинь олонх болоод ч хууль нь явдаггүй болсон уу. УИХ чинь улстөржсөн байгууллага. Янз бүрийн зүйл болох вий гэж болгоомжилж байсан. МАН доторх МАНАН бүлэглэл чинь тоглож байна шүү дээ. С.Бямбацогт чамайг Ажлын хэсгийг битгий ахал гэхэд ахалсан. Шүүхийн шинэчлэлийг дампууруулж л байна даа. Монголын төр л хохирно. Үндсэн хуулийн Цэцийн үйл ажиллагааг журамлах, цэгцтэй болгож өгөх хэрэгтэй байна. Үзэмжээрээ асуудалд хандаж болохгүй. Энэ Үндсэн хуулийн Цэц чинь асуудлыг авч хэлэлцэхээрээ үзэмжээрээ ханддаг. Одоо бид баталсан хуулиа өөрчлөх гээд сууж байна шүү дээ, ингэж болохгүй. Тэнд чинь улстөржсөн хэдэн хүн очоод суучихсан. Уг нь, тэнд хуулийн өндөр мэдлэгтэй, ёсзүйтэй хүн байж байж байгууллага шиг байгууллага болно" гэж ярилаа.
Тэгвэл УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат "Санамсаргүй тохиолдол гэж байхгүй байх аа. Санамсаргүй гэж бодохгүй байна. Өнөөдрийг хүртэл харлаа, сонгууль ч дууслаа. Халдварын нөхцөл байдал чинь багасахгүй байна. Өөрсдөө ч амласан. Халдвар хяналтгүй боллоо. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр шүүхийг хараат болгох алхмыг хийчихлээ. Нэг дэвшил гарлаа гэж харж, найдаж байсан. Үүнийгээ тохиолдлын гэж үзэж байна уу, цаашид явах юм уу яах юм. Монголд амьдрах хэцүү боллоо. Халдвартай тулдаа л Монголдоо байцгааж байх шиг байна. Бүгд зугтаад явахаар боллоо шүү дээ. Монголын хамгийн сүүлчийн хүн "Буянт-Ухаа"-гийн гэрлийг унтраагаад явбал явахаар хугацаа болчихлоо. УИХ ажлаа хийхгүй байна, хийж чадахгүй байна. Хуулийн хэрэгжилтийг шахаж, шаарддаг зүйл ч байхгүй боллоо" гэх байр суурь илэрхийлэв.
Сэтгэгдэл ( 16 )
Бүтэн 2 жил иргэд бид чинь амандаа хаалттай,алдагдсан боломжтой, яв гэсэн газар чинь явж зогс гэсэн газар чинь зогсож, элхүүлсэн ажлаа нурааж, босгосон бизнесээ боривоор нь хэвтүүлж, 2 тун шахуулсан ч хөнөөлт вирустээ нэрвүүлсээр, үр хүүхдүүд минь гэртээ хагас дутуу боловсрол эзэмшсэн нэртэй, гарах эрхгүй, тоглох нь ч хязгаартай, хохирч суухад, цахим мэтгэлцээнээ ч хийж чадахгүй байж цахим наадам ярьж суухаасаа ичээч дээ, эвий ямар сайндаа айлын хүүхдүүд гэртээ байгаа мөртлөө -Ээжээ, эндээс нүүе тэгэх үү гэж доголон нулимстай ээж ааваасаа гуйх вэ дээ
Ганбат их сонин хүн байна шүү. Асуудлыг зөвхөн өөрийнхөө өмнөөс л ярьж сурмаар байна. Би, манай гэрийхэн лав явахгүй Монголдоо л үлдэнэ.
Бидон. Алтанхуяг 2 үнэхээр гутамшигууд
Яасан амны билэггүй юм бэ их хурлын гишүүн хүн ингэж ярих ч гэж дээ
Bymbatsogt nar bl yah argagui unen mungunii shunaltnuud ,Elbegiin uudend ys goridson nohoi shig suuj l bsn hun Altsanhuyg gishuun unen heleed ugsun baisan shuu!!! MAN han n anhaarah l heregteidee!
Хүнд үеийг далимдуулаад УИХ-ын зарим гишүүд хожиж байгаа гэдэгт итгэлтэй бна. Ж нь: Бямбацогт гэхэд л 2-3 жилийн өмнө 160 гаруй тэрбум ₮ авсан нтр гээд л... Түүнийхээ зарцуулалтын талаар мэдээлэхгүй нилээд удсан хойно хэдхэн км газарт цахилгааны шугам татсан нэр болгон хаалгасан. За тэгээд Содбаатар өөр хэн ч билээ ёстой л элээ харсан шувуу шиг л дайрцгаасан. Ард түмний хөрөнгийг хэдхэн эрх мэдэлтнүүд яаж дураараа иддэгийг ард олон мэддэг болсон. Ээдээ мөн ч юм үзээгүй юмнуудын арми бий болж луйварчдын бүлэглэл аль хэдийн бий болсон нь үнэн.
Баттулга санаатайгаар эхчүүдийн шагналыг хүүхдийн нь хамт талбайд цуглуулж хүний массаар дүүргээд дараа нь найр наадам хийлгүүлж өвчин тараав.
Хол очиж гуцаа, 10-ын бидон минь. Энэ нэг балай амьтан Хонгор нутгийнхныг ч ёстой гутааж дуусгаж байна даа. Иймэрхүү балай юмнуудыг эргүүлэн татдаг хууль батлаасай.
Хонгорынхон бятаанаас аваачжээ солиорч дууслаа
сонгууль нэг их тарахад нөлөөлөөгүй байх аа энэ хамаа намаагүй шагналын найр хурим чинь л тараачихсан юм биш үү
Ингэж ярьж болдын муу арчаагүй новшнууд вэ амь амь аа бодоцгоо гэж байгаа юм уу тийм юм бол төр засаг гээч юм байгаад яах юм ажил үүргээ мэдэхгүй юм бол зайлаа ч ард түмэн та нарыг наад суудалаас чинь зайлуулж чадхал байх шүү
3 han say hunee aytaihan avaad yvj chadahgui DAMPUU tur
арчаагүй новшнууд вэ
нэг дуракийн клипэрхүү юм үзжээ, тэр лалрууд чинь бүгдээрээ амь наана там цаана болоод тусгай үүргийн онгоцоор буцаад ирсэн
лүд чинь нэг дуракийн клипэрхүү юм үүзжээ, тэр лалрууд чинь бүгд тусгай үүргийн онгоцоор амь наана там цаана буцаад ирсэн
явмаар л бна шү.Миний эх орон миний өв хөрөнга.Өөрсдийнх нь гэж бүү эндүүрээрэй