Халдварын тархалт өдөрт хэдэн мянгаар бүртгэгдэж байгаа тул Ардын хувьсгалын 100 жилийн ойн баяр наадмыг зохион байгуулах шаардлагагүй гэх иргэд олширч байна.
Энэ асуудал дээр УИХ-ын гишүүд ямар байр суурьтай байгааг тодрууллаа.
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа:
-Баяр наадмаа зохион байгуулах эсэх нь Улсын онцгой комисс, Засгийн газрын шийдэх асуудал учраас ямар ч шийдвэр гаргасан дагана. Түүнээс би оролцоод, баяр наадмыг хийнэ, хийхгүй гэж хэлмээргүй байна.
УИХ-ын гишүүн Г.Амартүвшин:
-Би байнгын хорооны хуралтай тул завгүй байна.
УИХ-ын гишүүн Ж.Батжаргал:
-КОВИД-19 халдварын нөхцөл байдлаа сайн дүгнэж байж асуудлаа шийдэхээс өөр гарц байхгүй. Засгийн газрын байр суурь ч тийм байгаа. Халдварын нөхцөл байдал дээрээ бодитой дүгнэлт хийгээд, түүн дээрээ тулгуурлаж, баяр наадам хийх эсэхээ шийдэх ёстой.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:
-Нөхцөл байдал ямар байгааг харж байгаад баяр наадам зохион байгуулах эсэхээ шийдэх ёстой. Өнөөдөр зургаадугаар сарын 15 гэдэг чинь 20 гаруй хоногийн дараа наадам болно. Тэгэхээр тэр үед халдварын тоо ямар байхыг сайтар тооцоолох ёстой. Тэрнээс өнөөдөр бол нөхцөл байдал хүнд байна. Өдөрт 2000 гаруй хүн нэмж батлагдаад, 10 гаруй хүн нас барлаа. Энэ бол харамсалтай тоо. Ийм хэвээрээ байх юм бол түвэгтэй. Тиймээс долоодугаар сарын 1-5 хүртэл нөхцөл байдлаа сайн харах хэрэгтэй байх. Ингээд тухайн үедээ шийдэхгүй бол сарын өмнө хэлэхэд хүнд байна. Халдвар нэмэгдээд, энэ байдлаараа байх юм бол баяр наадам тэмдэглэхэд хэцүү болно.
УИХ-ын гишүүн Б.Бейсен:
-Баяр наадмаа хойшлуулсан нь дээр байх гэж бодож байна. Сая сонгууль гээд халдвараа нэлээд тараасан байна. Замаа алдаад, хяналтгүй болчихлоо. Наадам зохион байгуулж байхын оронд вакцин авч, хийсэн нь дээр байх.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт:
-Наадам бол төрд ёсны уламжлалт их баяр юм. Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 100 жилийн ой, Ардын хувьсгалын 100 жилийн ой тохиож байна. Тийм болохоор наадмаа хийх ёстой гэдэг байр суурьтай байгаа. Гэвч цар тахал гэдэг асуудал байгаа тул өмнөх жилийнх шиг цахим наадам хийж болох юм. Наадмын нээлтээ цахимаар хийж, үзэгчгүй бөх барилдуулж, морио уралдуулаад, хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацаж болох юм.
Сэтгэгдэл ( 8 )
ЭЛЭГ НЭГТНҮҮД ЧИНЬ ӨДӨРТ Л АРВААРАА АМИА АЛДААД БАЙХАД НАЙРЛАЖ НААДАНА ГЭЭД БАЯРЛААД БАЙДАГ БЯМБАЦОГТОО ЧИ ЯМАР ХҮН БЭ МОНГОЛ МӨН ҮҮ?
Их хурлын эмэгтэй гишүүдээ та бүхнээс гуйх нэг зүйл байна даа . Ард иргэдээ бодооч, жирэмсэн эмэгтэйчүүд, хүүхдүүдээ бодоод та бүхэн наадамыг хийхгүйгээр тэр наадам хийх мөнгөө монголын ард түмний эрүүл энхийн төлөө зориулахад та бүхний хүчин чармайлт хэрэгтэй байна Т а бүхнийг дэмжих байх гэдэгт жирийн нэг нь эх хүн та бүхнээс хүсэж байна\n
400 хүн нас баосан гд баяр хийхньүү. Эмнэлэг пиг бхад. Хувиал бодох юм
Хүний амь нас наадамаас чухал байгааг та бүхэн харж байгаа биздээ , Наадамлах цаг хугацаа бидэнд олдоно , Хүний амь юунаас илүү чухал шүү дээ. Наадам зохион байгуулах мөнгөө ард иргэдийнхээ эрүүл мэндэд зарцуулаач
choischluulaachee bid nart naadam chereguui !!!, chaldvar aimaar . YOK AJILLAA chiij chadachgui novsch umaa .. Naadam chiichgui uun 100 jil oi. Charin esregeeree chaldvargui 100 jil amidarmaar bna
Иргэнтэй байж төр улс , тусгаар тогтнол гэж байдгийг мэддэггүй малууд МАН дотор нилээд байгаа шүү.
Наадам хийсэн нь зөв хужаа нарыг хөөж гаргасны баяр хийхгүй бол болохгүй хужаа нар их баярлана
хойшлуул аа наадам ямар хамаатай юмб, монголчуудын амь нас эрүүл мэнд чухал юм байгаа биз дээ ээ дээ эд нар мөн мундаг гарууд шүү. 100 жил ч гэх шиг донгодоод байгаарай, бөхийн асуудлаа шийдчихээд намар наадмаа хийнэ биз