Монгол Улсын Засгийн газраас 65-аас дээш насны иргэдэд ОХУ-ын "Спутник" вакцинд хамруулсан билээ. Өөрөөр хэлбэл, 65-аас дээш насны иргэд тус вакцины эхний тундаа хамрагдаад байгаа юм.
Гэвч хоёр дахь тунгаа хийлгэх хугацаа хэтэрсэн ч Спутник вакцины нийлүүлэлт зогсож, тэр хэрээр иргэд хоёр дахь тундаа хамрагдаж чадахгүйд хүрээд байна.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Спутник" вакцины хоёр дахь тунг хэзээ хийх талаар албаныхнаас тодруулжээ.
Үүнд "ОХУ-аас албан ёсоор ирүүлсэн хариундаа вакцины үйлдвэрлэлтэй холбогдуулан удаж байна гэдгийг тодотгосон. Вакцины хоёр дахь тунг 21-90 хоногийн хугацаанд хийж болно. Хэдий чинээ хойш хийнэ төдий чинээ дархлаа тогтоно гэж мэдэгдсэн. Түүнээс өөр ямар ч хариу өгөхгүй байна" гэж Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга хариулжээ.
Сэтгэгдэл ( 3 )
Оросын ард тумний ихэнх нь вакцин хийлгэхгуй бна та бухэн бгаа вакцинаа голж шилээд л энэ шуу дээ ухэхгуй 200 наслах юм шиг огохгуй бгаа улсыг та нартай адил шантаажлах юм уу эсвэл та нарын хуслийг гуйцээхийн тул улс орныхоо чухал эрх ашигийг зорчих уу алтан загасны эмгэн шиг загнахаа бол тийм л сурхий юм бол шулсээ усчуулж шуумжилж суухаар оорсдоо путиндээ захиа бичээд авчир бусад орон вакцин олдохгуй бгаа шуу Италийн Сицилийн арал хятадын болон астра фразер супутник хийгээд дурмээ ягштал баримтлаад ковидгуй бсон моголчууд архидаж одон медальд хошуурч сонгууль вакцины жагсаальд явж байж ихэсс
За яршиг аа 20,0-хон мянган вакцины 2-р тунг Оросууд үйлдвэрлэж чадахгүй байгаа гэнэ дээ. Ямар 2,0 сая гэж байгаа биш. Энэ сайд дарга нар нь ажлаа хийгээч ээ. Оросуудын /Путины/ нэхээд шантаажлаад байгаа юмыг нь шийдээд өгчөөч. Эсвэл ажлаа хийж чадахгүй байгаа саад болоод байгаа тэр дарга сайд нараа зайлуулаад өгөөч.
Батцэцэг сайд тааруу ажиллаад байна. Сая явахдаа сугандаа хэдэн вакцин хавчуулаад ирэхгүй , хоосон гуяа ганзгалаад ирэх гэж дээ.