Такси 700-1000 төгрөгөөр үйлчилж байна

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 27


 

Дизель түлшний гачигдал АИ-92 бензиний хомсдолыг араасаа дагууллаа.   ШТС-ууд  АИ-92 бензинийг зөвхөн талоноор өгч байгаа. Бэлэн мөнгөөр бол 2000 төгрөгний үнэтэй болсон ч олдохгүй шахуу байгаа  АИ-92 бензин  хомсдсонтой  холбогдуулан  таксинууд үнээ нэмжээ. Өнөөдрийн байдлаар нэг км газар 500 төгрөгөөр үйлчилдэг байсан такси 700-1000 төгрөгөөр үйлчилж байна. Газрын тосны газраас АИ-92 бензин 10, А-80  бензин 20 хоногийн нөөцтэй байгаа гэж мэдэгдсэн.  Улаанбаатарын шатахуун түгээх бараг бүх станц АИ 92 бензин олгохоо болиод байна.
Ямартай ч Ардын хувьсгалын баяр наадам хүртэл шатахуун нийлүүлэгч компаниуд АИ 92 бензинийхээ нөөцийг хадгалж үлдэх чиглэл авсан ба  хязгаарлалт долдугаар сарын аравд хүртэл үргэлжилнэ. Харин баяр наадмын өдрүүдэд 92 бензинийг хэвийн түгээх аж. Наадмын дараа лав АИ 92 бензиний хязгаарлалт үргэлжилнэ хэмээн нефть импортлогчид өгүүлэв. Тиймээс иргэд октан өндөр АИ 80 бензинийг олдож байгаа дээр нь хийлгэхээс өөр аргагүй шахалтад оржээ.  Том оврын автобуснууд үнээ нэмэхээ үгүйсгэхгүй байгаагийн дээр микронууд  дахин үнэ нэмэх аваас ажилдаа хоёр зээрдээрээ  хүрэлцэн очигсод цөөнгүй болох шинжтэй.  

Б.Эрдэнэ.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал




 

 

 Такси  700-1000 төгрөгөөр үйлчилж байна 

 

Дизель түлшний гачигдал АИ-92 бензиний хомсдолыг араасаа дагууллаа.   ШТС-ууд  АИ-92 бензинийг зөвхөн талоноор өгч байгаа. Бэлэн мөнгөөр бол 2000 төгрөгний үнэтэй болсон ч олдохгүй шахуу байгаа бензин  хомсдсонтой  холбогдуулан  таксинууд үнээ нэмжээ. Өнөөдрийн байдлаар нэг км газар 500 төгрөгөөр үйлчилдэг байсан такси 700-1000 төгрөгөөр үйлчилж байна. Газрын тосны газраас АИ-92 бензин 10, А-80  бензин 20 хоногийн нөөцтэй байгаа гэж мэдэгдсэн.  Улаанбаатарын шатахуун түгээх бараг бүх станц АИ 92 бензин олгохоо больжээ.
Ямартай ч Ардын хувьсгалын баяр наадам хүртэл шатахуун нийлүүлэгч компаниуд АИ 92 бензинийхээ нөөцийг хадгалж үлдэх чиглэл авсан ба тиймээс хязгаарлалт долдугаар сарын аравд хүртэл үргэлжилнэ. Харин баяр наадмын өдрүүдэд 92 бензинийг хэвийн түгээх аж. Наадмын дараа лав АИ 92 бензиний хязгаарлалт үргэлжилнэ хэмээн нефть импортлогчид өгүүлэв. Тиймээс иргэд октан өндөр АИ 80 бензинийг олдож байгаа дээр нь хийлгэхээс өөр аргагүй шахалтад оржээ.  Энэ байдлаараа бол нийтийн тээврээс дахин үнээ нэмэх аваас ажилдаа хоёр зээрдээрээ  хүрэлцэн очигсод цөөнгүй болох шинжтэй.   

Б.Эрдэнэ. Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал




 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top