Ц.Нямдорж: Төрийн өмчит 6000 компанийг цэгцлэх шаардлагатай

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 06 сарын 17

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.06.17/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Засгийн газраас өнгөрсөн тавдугаар сард өргөн барьсан Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Ирэх оны хөгжлийн төлөвлөгөөг хэлэлцэж байна. Орж ирсэн бичиг, баримтыг харахаар хэлбэр хийц нь яамдын дотроо баталдаг, жилийн төлөвлөгөө харагдаж байна. Тэгэхээр яамдын баталдаг бичиг, баримтыг УИХ-аар батлах гээд байна. Энэ бичиг, баримт дотор төрийн өмчийн аж ахуйн нэгжид ямар реформ хийх вэ. Тийм зүйл юу ч алга. Эдийн засаг хүндэрсэн, цар тахал хүнд байна. Төр ирэх онд бүсээ чангалах, цомхон байх, авлигатай тэмцэх ажилд гол ажлаа чиглүүлэх ёстой. Энд юу ч алга. УИХ-ын хяналтаас бүрэн гарчихаад байгаа төрийн өмчит аж ахуйн нэгжүүд байна. Энэ бол ЗГХЭГ-ын эрхлэх асуудалд байгаа шүү. Үүнд ажил хийхгүй хэрэг үү. Энэ төрийн өмчийн компанийн хуулийн реформ сураг сонссон чинь Ц.Нямдорж сайд өөр дээрээ татаад авчихсан гэх юм. Энэ ямар учиртай юм бэ" гэх асуултыг асуулаа. 

Үүнд, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж "Төрийн өмчийн компанийн ажлуудыг Хууль зүй, дотоод хэргийн сайд хариуцдаггүй. Ерөнхий сайдын эрх мэдлийн хүрээнд байдаг асуудал. Өмнө нь дарагдсан зүйл байхгүй. У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхад ажлын хэсэг гаргаж, судалгаа хийсэн. Хуулийн төсөл боловсруулсан, одоо яамдаас санал авах ажил хийгдэж байна. Намар өргөн мэдүүлнэ.  Зарим компанийн үйл ажиллагаанд дотоод аудит хийнэ. Байдлыг судалж үзэж байна. "Эрдэнэс Монгол" компанид хийсэн дотоод аудитыг Засгийн газрын хуралдаанд танилцуулна. Тэр хуулийн яам дээр байгаа улсын төсвөөс санхүүжилт авдаг 6000 орчим компани бий. Тэнд нөхцөл байдал амаргүй байгаа гэнэ лээ. Тэднийг тусад нь авч үзнэ. Оруулж ирээгүй байна. Дарсан гэдэг үндэслэлгүй яриа ярьдгаа болих хэрэгтэй" гэх хариултыг өглөө. 

Сэтгэгдэл ( 17 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(122.201.31.111) 2021 оны 06 сарын 19

Tsunkh barigchidin armi saa salgaad ogvol,hamgiin tom tus ter bna

0  |  0
Зочин(203.91.115.56) 2021 оны 06 сарын 20

Нямдорж гэж хорлон сүйтгэгч төрөөс зайлахгүй юм байх даа. Өдий олон жил төрд өндөр алба хашчихаад одоо янзална гэж байх уу.

1  |  0
зочин(202.126.89.131) 2021 оны 06 сарын 18

жүжиг 2.

1  |  0
зочин(66.181.160.41) 2021 оны 06 сарын 18

нямдорж хэрүүлч авгай шиг өрвөлзөж суудгаа болилдоо та нар үхтлээ монголын төрийн эрх мэдлийг зайдаллаа тэр хугацаандаа улс орныхоо төлөө юу хийсэн юм бэ ? төрийн мэдлийн луйварчид ээлжлэн иддэг аж ахуйн нэгжүүдээ цэгцэлчихгүй дээ ийм нэг насаараа хийж чадаагүй байж одоо болимоорсондоо

1  |  0
Ламбугай(202.55.188.33) 2021 оны 06 сарын 19

Энхбаяр чи Нямдоржийн хаана нь ч хүрэхгүй шүү.Бас нэг эрэмбэ зиндаа гэж юм байдаг.

1  |  4
зочин(64.119.18.39) 2021 оны 06 сарын 19

Б.Энхбаярг овоо шударга талдаа залуу гэж үзэж, тэр ч утгаараатсонгуулиар чиний төлөө санал өгсөн юмсан. Гэтэл чи сүүлийн үед Ц. Нямдоржд хонзон санаж, боломж гарвал түүнээс хэрхэн хариугаа авах вэ гэж бодож, түүнийгээ их хурлын хуралдаан дэрч гаргах боллоо. Энэ чинь улс төрч хүний ажлыг мөрдлөг , арга хэлбэр биш гэдгээ санаж яваарай гэж зөвлөж байна. Миний дүү үүнийг тунгааж байгаарай.\n

2  |  4
ЗАЙЛ(66.181.189.85) 2021 оны 06 сарын 18

Насаараа төрд шургалж тэтгэвэрийн насаа хэтрүүүлэн ажиллачихаад одоо ийм юм яриад суухаас ичиж амьдар

4  |  0
Зайлаа(66.181.161.74) 2021 оны 06 сарын 18

Энэ хүн хадан гэртээ очих болоогүй юу?

2  |  0
zochin(1.75.241.185) 2021 оны 06 сарын 18

ene uvgun .g zailuul j uzeech 2020zuund ene hunii setgeh uu tenthehgui naana chin buh uurchlugduj bna uvuu min ee uhamsraara ajil aa uguj zaluu ulsad zaigaa tavj ug du zugeer sul thalin ireed suuhi ymar ih suudald donton be uvuu min heden jil turd suusan ymar ajil ymar yum hiisen be bid uvuug.n hii sen zuiliig otg olj hargui baih ii

2  |  0
Зочин(203.91.115.52) 2021 оны 06 сарын 20

Эхлээд чамайг цэгцэлчихмээр байна. ЭНэ Хятадын тагнуулыг одоо засгаас холдуулах цаг болсон. Өөрийнх нь эсрэг дуугарсан болгоны мууг үзэж шоронд суулгадаг үндсэн аргатай. Одоо тэр чинь хол явахгүй ээ. Цэдэнбалын арга. Угтаа бол Увсынхны арга юм шив дээ. Чиний цаг болсон шүү, Нямдорж оо!

6  |  2
zochin(103.242.45.45) 2021 оны 06 сарын 18

ene heregui turuus sul tsalin avaad yu ch hiihgui bgaa baiguullaguudaa tatan buulga JISHEE NI DORNOD AIMAGT BAIDAG ERDEM SHINJILGEENII HUREELEN GEJ GAZAR BAINA YU CH HIIDEGUI HAANA BAIRLADAG CH MEDEGDEHGUI GAZAR BNA UUNIIG TATAN BUULGAACH EE

1  |  0
dgh(66.181.190.247) 2021 оны 06 сарын 18

uvsiinhan toriin omchitiin zahiralboloh um biz dee

1  |  0
zochin(87.214.24.143) 2021 оны 06 сарын 18

za chi bitgiii huts aa , chi ooriigoo l tsegtsel, muu nusnii menge mini

1  |  0
иргэн(192.82.89.212) 2021 оны 06 сарын 19

Нямдоржийн зөв.Энэ нусаа гоожуулсан ажли хиыйж чадахгүй Дэд Сайдаас хусуулсан даа.

2  |  5
иргэн(192.82.89.212) 2021 оны 06 сарын 20

Энхбаярыг овоо юм болов уу ?гэж бодож байсан ч хор хонзон санасан Дэд сайдаас буусан цагаа мартаж чадахгүй хол гишгэх царайгүй юм. Нэг биш Засал авах уу? залуу хүн.

1  |  4
zochin(111.239.170.17) 2021 оны 06 сарын 20

ene uvgun ene olon jil ene suudald suug.d yu hiisen hun be

2  |  1
hudalaa daa(103.57.92.40) 2021 оны 06 сарын 20

tegeed l ali hiij baihgui yun dee.gaa hiij tord 28 jil suuj bsan zonig be dee.dandaa hudalaa burj baih hv

1  |  1
Top