Б.Энхбаяр: Ирэх онд төр бүсээ чангалж, авлигатай тэмцэх ёстой

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 06 сарын 17

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.06.17/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Засгийн газраас өнгөрсөн тавдугаар сард өргөн барьсан Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Ирэх оны хөгжлийн төлөвлөгөөг хэлэлцэж байна. Орж ирсэн бичиг, баримтыг харахаар хэлбэр хийц нь яамдын дотроо баталдаг, жилийн төлөвлөгөө харагдаж байна. Тэгэхээр яамдын баталдаг бичиг, баримтыг УИХ-аар батлах гээд байна. Энэ бичиг, баримт дотор төрийн өмчийн аж ахуйн нэгжид ямар реформ хийх вэ. Тийм зүйл юу ч алга. Эдийн засаг хүндэрсэн, цар тахал хүнд байна. Төр ирэх онд бүсээ чангалах, цомхон байх, авлигатай тэмцэх ажилд гол ажлаа чиглүүлэх ёстой. Энд юу ч алга. УИХ-ын хяналтаас бүрэн гарчихаад байгаа төрийн өмчит аж ахуйн нэгжүүд байна. Энэ бол ЗГХЭГ-ын эрхлэх асуудалд байгаа шүү. Үүнд ажил хийхгүй хэрэг үү. Энэ төрийн өмчийн компанийн хуулийн реформ сураг сонссон чинь Ц.Нямдорж сайд өөр дээрээ татаад авчихсан гэх юм. Энэ ямар учиртай юм бэ" гэх асуултыг асуулаа. 

Үүнд, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж "Төрийн өмчийн компанийн ажлуудыг Хууль зүй, дотоод хэргийн сайд хариуцдаггүй. Ерөнхий сайдын эрх мэдлийн хүрээнд байдаг асуудал. Өмнө нь дарагдсан зүйл байхгүй. У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхад ажлын хэсэг гаргаж, судалгаа хийсэн. Хуулийн төсөл боловсруулсан, одоо яамдаас санал авах ажил хийгдэж байна. Намар өргөн мэдүүлнэ.  Зарим компанийн үйл ажиллагаанд дотоод аудит хийнэ. Байдлыг судалж үзэж байна. "Эрдэнэс Монгол" компанид хийсэн дотоод аудитыг Засгийн газрын хуралдаанд танилцуулна. Тэр хуулийн яам дээр байгаа улсын төсвөөс санхүүжилт авдаг 6000 орчим компани бий. Тэнд нөхцөл байдал амаргүй байгаа гэнэ лээ. Тэднийг тусад нь авч үзнэ. Оруулж ирээгүй байна. Дарсан гэдэг үндэслэлгүй яриа ярьдгаа болих хэрэгтэй" гэх хариултыг өглөө. 

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цөхөрсөн сонгогч(202.9.46.122) 2021 оны 06 сарын 21

Ард түмний найдвар тавьж байгаа УИХ дахь цөөхөн гишүүдийн нэг бол Энхбаяр гишүүнээ Та\nшүү,найдвар,тэвчээрийн дээс тасархад тулж ирээд байна шүү,гишүүд та нарын маань зөв үйл\nард түмнийхээ дунд мөнхрөх болно,Та нар минь хичээгээрэй,өчүүхэн хугацаа үлдсэн шүү.

0  |  0
зочин (122.201.22.161) 2021 оны 06 сарын 21

НААШАА ХАРЖ ТЭГЭХ ЁСТОЙ ИНГЭХ ЁСТОЙ ГЭЭД ЭРГЭЖ ХАРААД Л ТАГ

0  |  0
иргэн(202.9.46.234) 2021 оны 06 сарын 20

тэгээд тэмцээч, тэмцэх гэж гарч ирсэн юм байгаа биз дээ. энэ бас нэг сонин нөхөр

0  |  0
Shar tokhoi (178.209.131.155) 2021 оны 06 сарын 19

Mash zuv.Mongoliin tur khamgiin ikh yigyylegdej baigaa .Ard tymen ulsuj zovoj baigaa zyil bol yaltachygyi tonyylchidiig ilchilekh khurungiig ni khamaaral bykhii khymyystei ni khyraakh yrd Khyatad yls hig Khoid Oros yl shig chimeegyi ystagakh kheregtei.Mongol yls sunukh sunskhgyi Tsiganyydad shig bolj baigaa ni yyneesel khamaatai.Bid bykh niiteree il tod tedendei dain zarlakh bolson.Turiin ordonoos khamgiin ikh olon jild turd baisan .TS.Nyamdorjoos ikhelekj kheregtei .Ard tymen shaardaj bna.

0  |  0
Зочин (64.119.21.85) 2021 оны 06 сарын 20

Энэ Энхбаяр гэж бас л нэг шалчиг балчиг худлаа амьтан. Хийдэг ажил нь Нямдоржтой л тулалдах юм шиг. Хүн харагдаж байгаа шигээ биш гэдэг үнэн шүү.

2  |  0
pgyun (64.119.20.2) 2021 оны 06 сарын 20

Оффшорчдоос мөнгөө авч ӨР өө ТӨЛ!

1  |  0
Зориг(202.131.234.82) 2021 оны 06 сарын 20

Нямдорж чинь ЗГХЭГ-ын дарга биз дээ, юун Хууль зүйг сайд хариуцаггүй гээд балай юм яриад байгаа юм бол доо\n

1  |  0
zorigt(47.28.77.66) 2021 оны 06 сарын 17

Zasgiin gazar yamarch chadamj alga. heden hooryy batsaanuud.\n

0  |  0
ЗОЧИН(192.82.69.202) 2021 оны 06 сарын 20

БҮСЭЭ ЧАНГАЛАХГҮЙ БОЛ АРД ИРГЭД ХЭЦҮҮДЛЭЭ. ЭМЧ НАР ХҮНД БАЙДАЛД БАЙНА. САРЫН ЦАЛИН 640МЯНГА. ИНФЛЯЦИ ӨСӨӨД ТЭР МӨНГӨ ЧИНЬ ЦААС БОЛООД БАЙНА. ХУДАЛДАН АВАХ ЧАДВАР ҮГҮЙ БОЛЛОО. ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ ЗЭРЭГ ДАНХАР БАЙГУУЛАГА ЗЭРГИЙН ЯНЗЛАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА. УЛСААС ӨНДӨР ЦАЛИН АВААД ЗҮГЭЭР СУУЖ АЖИЛДАА Ч ИРЭХГҮЙ ГЭРТЭЭ СУУЖ ХУУВИЙН АЖЛАА болгоож ЭСВЭЛ ДАВХАР АЖИЛ ХИЙЖ БАЙХАД ЭМЧ НАР , ЭМНЭЛГИЙН АЖИЛЧИД УЛААН БҮСЭД АМЬ НААНАА ТАМ ЦААНАА ХЭДХЭН ТӨГРӨГ АВААД БАС АР ГЭРЭЭ ТЭЖЭЭж БАЙНА. НИЙГМИЙН ХУУВАРИЛТАА ОНОВЧТОЙ БОЛГОЖ ХЭРЭГТЭЙГ НЬ ДЭМЖИЖ ХЭРЭГГҮЙГ ҮГҮЙ ХИЙГЭЭЧЭЭ.

2  |  0
Top