УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.06.17/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Засгийн газраас өнгөрсөн тавдугаар сард өргөн барьсан Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлж байна.
Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Ганбат "Энэ одоо юун хөгжлийн төлөвлөгөө вэ. Ирэх 2022 онд хөгжинө гэж бодоод байгаа юм уу. Үнэхээр ичмээр байна аа, та нар. Энэ Засгийн газар 100 жилийн түүхэнд чинь хамгийн эрх мэдэлтэй шүү. Үнэхээр арчаагүй байна, энэ УИХ, Засгийн газар. Өмнө нь Засгийн газар юм хийж байсан, сайн Засгийн газар олон байсан. Одоо 2022 онд МАН-ын Засгийн газар яг юу хийх юм. Улс, орон чинь яаж урагшлах юм. Улаанбаатарын жорлон, яндан хэдээр буурах юм. Утаа хэдэн хувиар багасах вэ. Тодорхой зүйл харагдахгүй байна. Наад зах нь, Дарханы зам хэзээ ашиглалтад орох вэ. Хэдэн хүн нас барлаа даа. Энэ Засгийн газар огцроход олон хүн шоронд явах байх шүү" хэмээн байр сууриа илэрхийллээ.
Сэтгэгдэл ( 2 )
Энэ хар гурилын талх шиг амьтан ямаа гэхээр тэмээ гэнэ үүнийгээ улс төр гэж ойлгосон зарим үед эд нарыг үзэхээс хаширах юм
ямар ч муухай билэг ерөөлгүй юм ярина вэ хөө хөгжиж л таараа