Б.Бат-Эрдэнэ: Тэр АРБИДОЛ эм чинь орон нутагт олдохгүй байна 

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 06 сарын 17

УИХ-ын өнөөдрийн /2021.06.17/ чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Засгийн газраас өнгөрсөн тавдугаар сард өргөн барьсан Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ "Ирэх оны төлөвлөгөөгөө халдварын нөхцөл байдалтайгаа сайтар уялдуулах хэрэгтэй. Тойргийн иргэдээс маань өдөр болгон утасдаж, хэлж байна. Эмнэлгийн хэрэгслээс эхлээд эмч нарын байдал хүнд боллоо. Тэр арбидол гэдэг эм чинь хөдөө орон нутагт олдохгүй байна. Үүнд Засгийн газар сайтар анхаарах хэрэгтэй байна. Дээр нь халамжаас хөдөлмөрт шилжих, ажлын байрыг бий болгох гэж байна. Энд дорвитой ажил хиймээр байна. Аль болгон машинаар нүүрсээ зөөх вэ. Шат шатны хариуцлага хамгийн чухал шүү. Бүх шатандаа хариуцлага сул байна" гэж байр сууриа илэрхийллээ. 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
bud(64.119.21.18) 2021 оны 06 сарын 18

Ter 70 jild aj uildver huduu aj ahui eruul mendiin salbar hugjij bsndaa, harin suuliin 30 jild bugd dampuursan , tsaashidaa yahiig dalai guai n ch medehgui l bolj bgaa biz, hudlaa ungursnuu muulaad yahav ! Ter 70 jild ulaanchuluutiinhan hambiin ovooniihon ali 1 transheniihan bolon tom uut uurch hog tuugchid lav bgaagui ym shuu!!!

0  |  0
Иргэн(192.82.88.204) 2021 оны 06 сарын 17

МАН- ын жинхэнэ нүүр царай энэ болой. 1930 - 40 өөд оныг мэдэх хүмүүс одоо цөөрсөн . Оросыг өмнөө оруулаад 70 жил болсон , одоо Хятадыг урдаа оруулаад хэдэн жил явах юм бол доо.

0  |  0
Зочин(83.25.146.90) 2021 оны 06 сарын 17

Ene goril odoo boloh

0  |  0
Зочин(202.9.46.237) 2021 оны 06 сарын 17

муухай өвгөн.

2  |  0
Top