100 жилийн ойгоор 150 мянган хүнд медаль олгоно

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 17

УИХ-ын чуулганы хуралдаанаар “Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль бий болгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүрээнд Монголын ард түмний хүсэл зориг, эв нэгдэл, хичээл зүтгэл, үйл хэргийг гадаад, дотоодод сурталчлан таниулах, энэхүү түүхэн үйл хэргийн төлөө ажил, амьдралаа зориулсан хүмүүсийг шагнаж урамшуулах, алдаршуулах шаардлагатай гэж үзсэний үндсэн дээр “Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль бий болгох тухай” тогтоолын төслийг боловсруулжээ.

Медаль нь зүүлт, медаль гэсэн хоёр хэсгээс бүрдэх бөгөөд  медалийн тэмдэг болох доод хэсэг нь дөрвөн зүг, найман зовхисыг илэрхийлсэн найман оройтой, нарны цацраг хэлбэртэй, цацрагийн гол хэсэг дэх “100” гэсэн тооны голд Ардын хувьсгалын их удирдагчдын нэг жанжин Д.Сүхбаатарын хөшөөг  цагаанаар, жанжны гар дээр Хүннү өвгөдийн гал, нар, сарыг мандуулан “Ардын хувьсгал” гэсэн үгийг шаргалаар, “1921-2021” гэсэн тоог алтан шаргал туузан дээр цагаанаар бичжээ. Хүндэт медалийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олгохоор төсөлд тусгасан байна. Ингэхдээ 150 мянга орчим медаль олгох аж.

Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медалийн загвар шалгаруулах уралдаан зарлаж, ирүүлсэн загваруудыг Засгийн газрын хуралдаанаар хоёр удаа хэлэлцээд загварыг шалгаруулж баталжээ.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Мөнхжаргал(103.57.93.237) 2021 оны 06 сарын 18

Буман хүн тахлын дэгдэлтийг улам гааруулах нь

0  |  0
Иргэн:(66.181.176.248) 2021 оны 06 сарын 18

100 жилийн ойн медалтай хүнд ямар давуу байдал бий болох вэ? \n

0  |  0
Shar tokhoi.(178.209.131.155) 2021 оны 06 сарын 17

Ene bol Mongoliig tonogchid dotood gadaadiikhan etsesiin bayaraa temdegelj bna.Mongolchyydiig khodoodoor ni turiig ni bylaadag bolson bol etsesiin zamd ni ydekhde engert ni chimekh tumur zyylgeed ydej bna.Mongol yls kharamsamaar uduruus udurt sunuj bna.sunuuj bna .Mongoliin tyykhend Khyrelsykh khamgiin adgiin yrvagch sunuugch bolj bna.Svgiin batbold Bagaband.Ocherbat.N.Enkhbayar ME.Enkhbold Batyyl Elbegdorj nar khagartallaa bayrllaldaj baikh shiv.

0  |  0
ЗОЧИН(192.82.69.202) 2021 оны 06 сарын 17

ХҮМҮҮСИЙН ЦУГЛАРАЛТААС БОЛЖ ӨВЧИН НЭМЭГДЭЭД БАЙХАД АЛБААР ӨВЧИН ТАРААХ ГЭСЭН ШИГ ЯАГААД ИНГЭЭД БАЙГАА ЮМ БОЛ? АРД ТҮМНЭЭ ХАЙРЛААЧ, ХАЙРЛАХГҮЙ ЯА ГЭХЭД ӨӨРСДИЙГӨӨ БОДООЧ. ХҮН АРД ЧИНЬ БАЙХГҮЙ БОЛЧИХ БОЛ ДАРГАЛАХ ХҮНГҮЙ БОЛНО БИЗДЭЭ

0  |  0
.(192.82.86.23) 2021 оны 06 сарын 17

Баттулга ерөнхийлөгчид хамаагүй

1  |  0
Зочин(85.218.48.83) 2021 оны 06 сарын 17

Өө өвчин битгий тараагаад бааи баттулгааа

0  |  0
Top