Наадам хүртэл АИ-92 бензиний хязгаарлалт хийнэ

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 27


 ОХУ-д газрын тосны бүтээгдэхүүний хомсдол бүрэн арилаагүйтэй холбогдуулан манай улсад АИ-92 шатахууны хязгаарлалт бий болоод байна. Энэ байдал Үндэсний их баяр наадам хүртэл үргэлжлэх талаар шатахуун борлуулдаг компаниуд хэлж байгаа юм. Бензинийг карт ба талоноор олгоно гэж байгаа боловч нефть импортлогч тухайн компанитай ажил хэргийн байнгын харилцаатай байгууллагууд гол төлөв тийм картыг эзэмшдэг ба иргэдийн хувьд ийм тусгайлсан үйлчилгээнд тэр бүр хамрагдах шаардлага гардаггүй байсан бол одоо нэн түрүүнд тавих асуудал болоод байна.  АИ-92 бензиний хомсдолын талаар Монголын  томоохонд тооцогддог ШТС-ууд доорхи байр суурьтай байна.

 Петровис компани нөөцийн хомсдолтой байгаа учраас улсын наадам болтол хязгаарлалт үргэлжилнэ. Одоогоор зөвхөн гэрээт  байгууллага болон карттай хэрэглэгчдэд  АИ-92 бензинийг олгож байна. Уг компаний хувьд картны нөөц дууссан учраас карт нэмж олгохгүй байгаа ажээ.

Шунхлай  компаний хувьд наадмын үеэр хомсдол үүсгэхгүйн тулд  хязгаарлах арга хэмжээ авч байна гэсэн бөгөөд  наадам хүртэл АИ92 хязгаарлалт үргэлжилнэ.  Эдний хувьд АИ-92-ыг гэрээт байгууллагад  мөн талоноор олгож байна.

МТ  компаний хувьд мөн л наадам хүртэл хязгаарлалт үргэлжлэх бөгөөд Худалдаа хөгжлийн банкны салбараар карт бага хэмжээгээр олгож байна.  

СОДМОНГОЛ компаний хувьд наадам хүртэл энэ хязгаарлалт үргэлжлэхээс гадна  картыг боломжийн хэрээрээ цөөхөн олгож байгаа.

Ийнхүү шатахуун түгээх компаниуд нэгэн зэрэг АИ92-ын хомсдол үүссэнийг гэрчиллээ. Иргэд наадам хүртэл гүрийх л болж.  Наадмын дараа бензиний хязгаарлалтыг дахин хийх юм байна. Төр засгийн зүгээс одоогоор арга хэмжээ авсан болон тодорхой мэдээлэл алга байна. Өнөөдрөөс эхлэн ШТС-ууд бэлэн мөнгөөр бензин худалдахгүй гэсэн шийдвэр гаргажээ.

Б.Эрдэнэ.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top