Үнэт цаасны тооцоог нэгдсэн сүлжээгээр гүйцэтгэхээр болов

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 27

Монголын банкуудын төлбөр тооцоог бэлэн бусаар гүйцэтгэдэг нэгдсэн сүлжээнд Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвийг холбох ажил үргэлжилж байна. Холболт энэ улиралд багтаад дуусах юм. Ингэснээр Төв банкны санаачилсан банк хоорондын төлбөрийн картын нэгдсэн сүлжээгээр үнэт цаасны тооцоотой холбоотой гүйлгээг хийх боломж бүрдэнэ. Долоо хоног хүрэхгүй хугацааны дараа үнэт цаасны зах зээлд бий болох энэхүү дэвшил нь Монголд хөрөнгийн зах зээлийн хөгжилд ихээхэн ахиц авч ирнэ гэдэгт эдийн засагчид итгэлтэй байна. Бага дүнтэй гүйлгээ гэдэгт нэг сая төгрөгөөс доош дүнтэй гүйлгээ ордог. Үнэт  цаасыг худалдан авах, арилжихад бага дүнтэй гүйлгээг тогтмол хийх шаардлагатай болдог. Энэ төрлийн гүйлгээ Төлбөр тооцооны төвөөр дамжуулан гүйцэтгэдэг жишиг тогтоод нэг жилийн хугацаа өнгөрч байна. Энэ төв 2011 оны зургадугаар сарын 15-ны байдлаар 159.3 тэрбум төгрөгийн нэг сая 267.9 мянган ширхэг бага дүнт гүйлгээг боловсруулжээ. Тэгээд  ч банк хоорондын бага дүнтэй төлбөр тооцоог энэ сарын нэгнээс 24/7 гэсэн хуваариар дамжуулж, боловсруулах болоод байна. Бэлэн бус төлбөр тооцоо нэмэгдсэнээс өдөрт дунджаар 700 сая төгрөгийн гүйлгээ картаар хийгдэх болжээ.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top