"Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" хуулийн төслийг өргөн барилаа

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 21

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг "Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай" хуулийн төсөл болон "Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" хуулийн төслийг өргөн барилаа.

Хөрөнгө оруулалтын тухай хуульд оруулах гол өөрчлөлтүүдийг дурдвал:

  • Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгуулахад шаардагддаг 100 мянган ам.долларын босгыг үгүй болгох
  • Дотоодын ААН-тэй ижил хэмжээний татварын хөнгөлөлтөнд хамрагдах
  • Харин тухайн хөрөнгө оруулагч болон түүний гэр бүл нь Монгол Улсад байнга оршин суух виз хүсэх тохиолдолд 50 мянган ам.доллараас багагүй хөрөнгө оруулалт хийж, 2-оос доошгүй ажлын байр бий болгох шаардлагыг тусгах

2. Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд:

  • Тамхины онцгой албан татварыг 2021 оноос эхлэн 2024 он хүртэл үе шаттайгаар нэмэгдүүлэх,
  • Халаах болон ууршуулах технологи бүхий электрон төхөөрөмжийн тусламжтайгаар хэрэглэгддэг тамхи, никотин агуулсан шингэн тамхины импорт, үйлдвэрлэлийг хуулийн зохицуулалт, стандарттай болгож, онцгой албан татвар ногдуулахаар хуулийн төсөл боловсруулагдсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top