Токио 2020: Дельта вирусны халдвар гарсан орны тамирчдыг хатуу хянана

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 28

Токиогийн олимпын наадмыг Зохион байгуулах хорооноос долоодугаар сарын 1-нээс эхлэн зарим орны тамирчдыг хил нэвтрүүлэхдээ илүү хатуу арга хэмжээ авна гэдгээ мэдэгдлээ.

Ёмиүри сонинд бичсэнээр сүүлийн үед дэлхий дахинд ихэд тархаж байгаа Дельта коронавирусний халдвар гарсан зургаан орны тамирчид, албаны хүмүүсийг бусад тамирчдаас илүү чанга хянаж, байнга шинжилгээнд хамруулах юм. Үүнд: Энэтхэг, Мальдив, Шри-Ланк, Афганистан, Пакистан, Балба орнууд багтаж байна.

Дельта коронавирусийг анх гуравдугаар сард Энэтхэгийн Махараштра мужид илрүүлсэн бөгөөд дЭМБ-ис хамгийн аюултай вирус гэж зарлаад байгаа билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top