БАЙНГЫН ХОРОО: Өршөөлийн хууль хэлэлцэж байна

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 30

УИХ дахь Хууль зүйн байнгын хорооны хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Өршөөлийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Хуралдаанд Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцуулга хийв. Өршөөлийн тухай хуулийг Хууль зүй дотоод хэргийн яам боловсруулсан байна. Өмнөх Өршөөлийн тухай хуулиас хүрээ хязгаарыг хумисан. Албан тушаал, эдийн засгийн суурьтай ялтныг хамруулахгүй аж. 

Хуулийн хүрээнд жолоочийн торгууль гэх мэт 73 тэрбум төгрөгийн торгуулийг өршөөлд хамруулах аж.

Зургаадугаар сарын 24-ний байдлаар нийтдээ 9987 ялтан байгаагаас:

  • 150 хоригдол ялаас бүрэн чөлөөлөгдөж,
  • 374 хоригдлын хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих боломж бүрдэнэ 
  • 469 хоригдлын хорих ялаас 2 жилийг хасч хэдэн хүн магадлангаар суллагдахыг одоогоор хэлэх боломжгүй
  • өсвөр насны 25 хүн суллагдаад нийт 1013 хүн хамрагдаж байгаа.
  • Хорихоос бусад төрлийн ял эдэлж байгаа 3915 хүн өршөөлд хамрагдана. 

Өршөөлд хамрагдсан иргэдийн хоол хүнсний зардлаас 1.7 тэрбум төгрөг хэмнэж, үлдсэн хоригдлыг хорих анги, байгууллагын хоригдлын байрны багтаамжид нийцүүлэн тараан байршуулж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх  боломжтой аж. Мөн хорихоос өөр төрлийн ялаар шийтгүүлсэн 3682 ялтнаас өршөөлд хамааруулахгүй гэмт хэрэг үйлдэж торгох ял шийтгүүлсэн 118, нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн 6, эрх хасах нэмэгдэл ял шийтгүүлсэн 2, нийт 126 ялтан байгаа аж.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
больж үз(66.181.161.55) 2021 оны 06 сарын 30

S.Bayar, metiin xulgachdaa MAN sullax xuuli batlax ni ee.

0  |  0
Top