БНСУ-д энэ жил хөдөлмөрийн гэрээгээр 5000 орчим иргэнийг ажиллуулахаар болсон. Тус улс гэрээгээр ажиллах иргэдийг давхар зам, шилэн хийцийн байгууламж барих, зам барилгын чиглэлийн ажилчнаар тогтвортой сайн ажилласан тохиолдолд зохих стандарт хангасан үнэмлэх олгохоор болжээ. Энэ дагуу Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди БНСУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Байгаль орчин хөдөлмөрийн асуудал эрхэлсэн байнгын хорооны дарга Ким Сан Сүнд монгол залуусыг өндөр технологийн салбарт сургах, мэргэшүүлж дадлагажуулж, ажиллуулах, эх орныхоо бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулах, үр шимийг нь хүртэх боломж бүрдүүлэхийн тулд мэргэжлийн үнэмлэх олгож байхыг хүссэн байна. Харин энэ хүсэлтийг Солонгосын тал зөвшөөрчээ.
Эх сурвалж: Улс төрийн тойм сонин
Сэтгэгдэл ( 0 )