25 хэл мэддэг хэмээн өөрөө өөрийгөө байнга рекламддаг Арго багш Гиннесийн дээд амжилт тогтоожээ. Түүний зохиосон таван хэлний сурах бичиг нь уг номонд бичигдэх амжилт гэдгийг мань хүн өөрөө орос англи хэлний каталог ухаж байгаад мэдсэн гэнэ. Тэгээд албан ёсоор Гиннесийн дээд амжилт бүртгэх комисст бүртгүүлэх хүсэлтээ гаргажээ. Түүний хүсэлтийн дагуу энэ намар тусгай экспертүүд ирж бүртгэх аж. “Ард түмний гавъяат” хэмээх цолыг өөрөө өөртэй өгсөн Арго багш өөрийгөө дэмжихийг Монголын ард түмнээсээ хүссэн бөгөөд Монголынхоо нэрийг гаргаж Гиннесийн номонд нэрээ бичүүлэх болно хэмээн саяхан нэгэн телевизийн нэвтрүүлэгт оролцох үеэрээ ярьжээ. Суутнууд жирийн хүмүүсээс жаахан ялгаатай гэлцэх нь ч бий. Ард түмний дунд жаахан юмтай гэгддэг тэрээр үнэхээр Гиннесийн номд нэрээ бичүүлчихвэл толгойдоо мундаг юмтай гэдгээ жинхэнэ утгаараа нотлох биз. Алийн болгон бие биеэ өөнтөглөж муулж суухав. Нэг маань ч гэсэн дэлхийд нэрээ гаргаж байвал яамай даа. Арго багшдаа амжилт хүсье.
Б.Эрдэнэ.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )